С.Эрдэнэ Д.Мурат гишүүнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа гэв » Төр.мн

С.Эрдэнэ Д.Мурат гишүүнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа гэв

 

УИХ-ын гишүүн Д.Мураттай холбогдох шүүх хурал өнөөдөр болох гэж буйг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэ асуудлын талаар АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа. Тэрээр "Д.Мурат гишүүнтэй холбоотой асуудлыг ҮХБ-ны хурлаар хэлэлцэх хэмжээний асуудал биш. Хууль, шүүхийн байгууллага шалгаад гэмт хэрэг мөн үү, биш үү гэдгийг тогтоох байх. Бидний хувьд Д.Мурат гишүүний асуудал хууль дүрэм зөрчсөн, эрүүгийн үйлдэл биш гэж үзэхгүй байгаа. Энэ бол ёс зүйтэй холбоотой, гэр бүл, хувь хүмүүсийн хоорондын харилцаатай холбоотой асуудал гэж үзэж байгаа” гэв.

 

 

эх сурвалж:undesten.mnскачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News