АН: ХКН-аас санхүүгийн дэмжлэг аваагүй » Төр.мн

АН: ХКН-аас санхүүгийн дэмжлэг аваагүй

Хятадын коммуинст нам /ХКН/-аас санхүүгийн дэмжлэг аваагүй тухай мэдэгдэл гаргаснаа Ардчилсан нам өнөөдөр сонордууллаа.
Мэдэгдлийг АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа уншиж танилцуулав. Мэдэгдэлд "АН, Хятадын Коммунист намын хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны 11 дүгээр сард АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д айлчилсан. Энэ хүрээнд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүд, албаныхантай уулзаж хоёр орны найрсаг харилцаа, намын хамтын ажиллагааг ахиулах талаар санал солилцсон. ХКН дэлхийн улс төрийн намуудтай найрсаг харилцаагаа идэвхжүүлэхэд идэвхийлдэг, дээд түвшний чуулга уулзалт зохион байгуулдаг. Тиймээс  УИХ-д суудалтай улс төрийн намуудын төлөөлөгчдийг солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг жишээ бол АН-ын төлөөлөгчдийн БНХАУ-д хийсэн дээрх айлчлал.
УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн энэ үед АН-ын  нэр хүндийг унагаах, гадаад харилцааны хамтын ажиллагаанд сэв суухуйц гүтгэлэг нэр хаяг тодорхой бус хаягаас тарааж буйг АН-аас эсэргүүцэж байна. АН, ХКН-тай хамтын ажиллагаагаа иж бүрэн стратегийн түншлэлд ахиулах талаар ярилцан хэлэлцэж байгаа бөгөөд сонгуулийн дэмжлэгтэй холбоотой агуулгаар огт харилцаж байгаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна" хэмээжээ. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News