МАХН: Цалингийн доод хэмжээг 5 сая болгоно » Төр.мн

МАХН: Цалингийн доод хэмжээг 5 сая болгоно

МАХН мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитийн газарт хүргүүллээ. Тэрбээр Монгол хүн бүр 5 сая төгрөгийн цалин авч, бүгд орон сууцанд орох мөрийн хөтөлбөртэй гэлээ. МАХН-ын энэхүү мөрийн хөтөлбөр хэзээ хэрэгжих том амлалт вэ? 
Тус намын дарга Э.Эрдэнэжамъян "Гурван нам хамтарч "Та бидний эвсэл” нэртэй эвсэл байгуулсан. Бид хамтарч мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа.
Манай эвсэл Гурван баялаг нэртэйгээр мөрийн хөтөлбөрийг боловсруулан хүргүүлж байна. Монгол хүний дундаж цалинг 5 саяд хүргэнэ. Монгол өрх бүрийг орон сууцанд амьдруулах таатай нөхцөл боломжийг бий болгоно. Сонгуульд зориулж гурван жилийн хугацаанд эрдэмтэн судлаачидтай нийлж, тооцоо судалгаа хийж боловсруулсан мөрийн хөтөлбөртэй гэсэн юм.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News