Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

2018-06-20
Ð•Ñ€Ó©Ð½Ñ Ð¸Ð¹Ð»Ó©Ð³Ñ‡Ð¸Ð¹Ð½ Ñ Ð¾Ñ€Ð¸Ð³Ð¸Ð¹Ð³ Ñ Ò¯Ð»ÑÑÐ½ авлаа
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн хориг Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн тогтоолын төсөл тус бүр дээр тавигдсан. Хоригийг хэлэлцэхээс өмнө Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул түүнд хамаарах 47-р тогтоолыг хэлэлцсэнгүй. Ингэснээр Д.Мурат гишүүнд хамаарах 45-р тогтоолыг хэлэлцэв.
Хуралдааны эхэнд С.Бямбацогт гишүүн "Хувь хүнтэй холбоотой асуудал учраас хаалттай дэгээр хэлэлцье” гэсэн горимын санал гаргасан хэдий ч гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингэснээр хоригийг нээлттэй байдлаар хэлэлцэхээр тогтов. Хуралдааны үеэр Ц.Мөнх-Оргил гишүүн "Хоригийг хүлээж авах, авахгүйн эрхзүйн үр дагавар нь ямар байх талаар мэдээлэл авмаар байна” гэсэнд "Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоолын төсөлд хориг тавьсан байгаа” гэж тодотгов.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан "УИХ-аас Прокурорын хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Үүн дээр Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг УИХ хүлээж авснаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн тогтоол хүчингүй болно. Тэгэхээр Прокурор дахин дүтгэлзүүлэх саналаа УИХ-д өгөх шаардлага үүснэ. Д.Муратыг гэм буруугүй нь тогтоогдвол гишүүний бүрэн эрхийг нь сэргээх боломжтой” гэсэн юм. Холбогдох албаныхны зүгээс "Түдгэлзүүлэх шийдвэр өмнө нь УИХ дээр дахин сэргээгдсэн тохиолдол гараагүй. Гэхдээ хууль эрх зүйн хувьд боломжтой” гэсэн хариулт өгөв.
Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 72.7 хувиар дэмжигдлээ.
скачать dle 10.3фильмы бесплатно
Өчигдөр, 17:58
Сэрэмжлүүлэг
Хэн нь хамгийн поп улс төрч вэ?