Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж “Монголын өмгөөлөгчдийн холбоо”-г Алтан гадас одонгоор шагнав » Төр.мн

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж “Монголын өмгөөлөгчдийн холбоо”-г Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улсад өмгөөлөгчдийн байгуулага үүсэж, хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан өмгөөлөгчдийн байгууллагууд өнөөдөр Төрийн ордны Их танхимд 90 жилийн ойн баярын хурлаа хийлээ.
Энэхүү хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, Монгол Улсад эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлэх, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах, хууль эрхзүйн тотголцоог боловсронгуй болгох, иргэн хуулийн этгээдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх болон хуулиар олгогдсон эрхийг тууштай хамгаалах, шударга ёсыг тогтоох үйлсэд оруулсан тус байгууллагын үе, үеийн хуульч, өмгөөлөгч, ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж "Монголын өмгөөлөгчдийн холбоо”-г Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Монголын өмгөөлөгчдийн холбоо”-ны туганд Алтан гадас одонг хүндэтгэлтэйгээр зүүж өгсний дараа өмгөөлөгчдийн байгуулага үүсэж, хөгжсөний түүхт 90 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
 
 
"Эрхэм хуульчид, өмгөөлөгчид өө
 
Зочид оо.
 
Монгол Улсад өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн түүхэн ойн баярын халуун мэндийг хүргэн мэндчилье.
 
Улсын бага хурлын 1928 оны 70 дугаар тогтоолоор "Шүүн таслах тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэмийн дүрмийг” батлан мөрдүүлсэн нь өмгөөлөл буюу "хүний эрхийг хамгаалах мэргэжлийн байгууллагын” эх үүсгэл болжээ. "Монголын өмгөөлөгчдийн холбоо” нь 90 жилийн хөгжлийн түүхийнхээ явцад 1990 оноос хойш иргэдэд орчин цагийн хандлага, шаардлагад нийцсэн хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлдэг төрийн бус, ашгийн бус, нийгэмд үйлчлэх байгууллага болон төлөвшсөн билээ.
Монгол Улсад эрх зүйт төрийг байгуулах, иргэний нийгмийг төлөвшүүлэхэд өмгөөлөгчид Та бүхний оруулж байгаа хувь нэмэр их гэдгийг цохон тэмдэглэхийг хүсэж байна.
Хуулийн засаглалт, ардчилсан нээлттэй нийгэмд өмгөөлөл, хүний эрхийг сахин хамгаалах нь нийгмийн олон талт харилцаанд заавал байх, салшгүй бүрдэл хэсэг байдаг. Өмгөөлөгч хүний эрхэм үүрэг бол хүний эрхийг сахин хамгаалах, хуулийн засаглалыг хэрэгжүүлэх үйлсийн манаанд зогсож, нийгэмд шударга ёс тогтоох явдал мөн. Ардчилсан нийгэм төлөвшин тогтож байгаа хэдий ч өнөөдөр төрийн нэрийг барьж, байгууллагын хийгээд албан тушаалын явцуу эрх ашгийн үүднээс хүний үндсэн эрх, эрх чөлөөнд халдаж, Үндсэн хуулийн үзэл баримтлал, Монгол Улсын Олон улсын гэрээний зарчим, заалтыг зөрчих явдал цөөнгүй гарсаар байна. Иймд хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалж, төрийн болон хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, Үндсэн хуулийг чандлан хамгаалах нь монголын өмгөөлөгчдийн өдөр бүрийн зорилт байх учиртай.
Манай нийгмийн тулгамдсан асуудлын нэг нь хуульчдын ёс зүй болоод байгаад өмгөөлөгч, хуулийн зөвлөгчид та бүхэн онцгой анхаарч, өөрсдөө ёс зүйгээр үлгэрлэх шаардлага бий болсныг соргогоор ажиглаж, мэдэрч, засаж залруулахын төлөө чадах бүхнээ хийх нь та бүхний нийгмийн өмнө хүлээх хариуцлага юм. Өмгөөлөгчдийн ёс зүйтэй холбоотой асуудлаар ч иргэдээс гомдол саналууд гарч байгаа. Ажлын ачааллаа тооцохгүйгээр зэрэг олон хэрэг дээр ажиллаж, амжихгүй болохоор асуудлыг сунжруулж тойрч зугтаад байх, хоёр талд ажиллах, хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хурлыг хойшлуулах, улс төртэй хутгалдах, ажлын байргүй, тодорхой хаяггүй байх гэх мэтийн олон гажуудал байгааг иргэд маш ихээр шүүмжилж байна.
Өмгөөлөгчдийн ёс зүйд анхаарах бас нэг зүйл бол тангараг өргөсөн төрийн албан хаагчид ажлын зай завсраараа өмгөөллийн ажил хийхийг бүрмөсөн хориглох асуудал мөн. Одоогоос 90 жилийн өмнө анхны дүрэм нь батлагдаад, улмаар 1986, 1994, 2002 онуудад бие даасан хуультай болсон хирнээ Өмгөөлөл зүй нь одоо цагт өөр хуулийн хавсарга мэт байж хэрхэвч болохгүй. Өмгөөлөгчийн эрх л авсан бол бүгд нэг холбоонд нэгдэж ажиллах нь зүйтэй бөгөөд ийм гажиг үзэгдлийг таслан зогсоох нь ёстой гэж бодож байна.
Түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн утга учир нь өнгөрснөө дүгнэж, цаашдын замаа тодорхойлох байдаг. Тийм учраас анхаарч ажиллабал зохих зарим зүйлийг товч дурдлаа. Монгол Улсад өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн түүхэн ойн баярыг тохиолдуулан, цаашид улс орондоо хуулийн засаглал, шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалан өмгөөлөхөд оруулах эрхэм үйлсэд нь улам их итгэл хүлээлгэн "Монголын өмгөөлөгчдийн холбоо”-г төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнаж байна.
Та бүхэнд их амжилт хүсье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Ардчилал, хүний эрх, эрх чөлөө улам батжин дэлгэрэх болтугай” гэлээ.
скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News