Морин уралдааныг осол, эндэгдэлгүй зохион байгуулахыг Ерөнхийлөгч уяачдад санууллаа » Төр.мн

Морин уралдааныг осол, эндэгдэлгүй зохион байгуулахыг Ерөнхийлөгч уяачдад санууллаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын босгон дээр уяачдад Монгол Улсын цол хүртээлээ.  
Шагнал шардуулсныхаа дараа Ерөнхийлөгч Х.Баттулга уяачдад хандан 
"Уяачдынхаа амгаланг айлтгая. Монголчууд бол морьтон ард түмэн. Морьгүйгээр, морин уралдаан, морины өв соёлгүйгээр Монголыг, монголчуудыг төсөөлөх боломжгүй. Үндэсний морин уралдаан гэх өв соёл, ёс заншлыг тээж хөгжүүлж, тордож яваагийнх нь хувьд уяачдад талархах ёстой юм. Гэхдээ өнөө цагт хэлэх, сануулах шаардлагатай зүйлс цөөнгүй харагдаж байна. Ард түмнээс ч олон санал ирдэг. 
Морин уралдаан зохион байгуулахад нийтээрээ дагаж мөрдөх тогтсон журам, үнэлгээтэй болсоор байгаа хэдий ч та бүхэн үндэсний өв соёлыг тээгчдийнхээ хувиар олон жил үргэлжилж байгаа эрлийз адуу, монгол үүлдрийн адуу уралдах гэх мэт маргаанаа эцэслэж, нэгдсэн тодорхой журамд оруулах бодлоготой болох хэрэгтэй байгаа юм. 
Мөн унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, хүүхдийн эрх, хөдөлмөрийн нөхцөл, үнэлгээний тал дээр орчин үеийн нөхцөл шаардлагад нийцүүлэн насны хязгаар, бие бялдрын шаардлагыг тодорхой болгож мөрдүүлэх зэрэг тулгарч байгаа асуудлуудыг анхааралдаа авна биз ээ. 
Үндэсний их баяр наадам, цэнгэлийг хэрүүл маргаан, осол эндэгдэл цаашид гарахгүй байхаар морин уралдааныг цаашид зүй зохистой зохион байгуулах тал дээр Уяачдын холбоо, зохих байгууллагууд зохистой шийдлүүдийг олж ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News