Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав » Төр.мн

Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн Азийг хариуцсан Ерөнхий захирал Эйми Леунг болон тус банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
АХБ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын санхүүгийн байгууллагуудаас хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрөөрөө тэргүүлдэг гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд дурдлаа. Мөн тус банк Монгол Улсын бодит бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархал илэрхийлсэн юм.
АХБ-ны Зүүн Азийг хариуцсан Ерөнхий захирал Эйми Леунг төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авсныхаа дараа Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээг бэхжүүлэх асуудалд санаачилга гарган ажиллаж байгаад онцгойлон Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, энэ нь Монгол Улсыг хөгжүүлэх алсын хараатай бодлого болохыг цохон тэмдэглэлээ.
Мөн хатагтай Эйми Леунг АХБ-ыг төлөөлөн цаашид Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээний стратегийг дэмжиж ажиллахаа бүрэн дүүрэн илэрхийлсэн юм.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News