Монгол Улсын Ерөнхийлөгчийн онцлог » Төр.мн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн онцлог

 
УИХ-ын 73 дугаар  (ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах) тогтоолд Ерөнхийлөгч хориг тавсан юм. Парламент уг хоригийг хүлээн авлаа. Ерөнхийлөгчийн хориг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны нэгийн дэмжлэг авснаар  үлдэг онцлогтой. Харин хугалдаан (2019-10-4)-д оролцосон гишүүдийн 35,8 (19)  нь хүлээн авсан байна.
Ерөнхийлөгч Х. Баттулга тангараг өргөснөө (2017оны долдугаар сарын 10)-сөө хойш хэд хэдэн удаа хориг тавсан аж. Татварын тухай хуульд тавьсан хоригоо татаж авсан нэг сонин тохиолдол байдаг юм байна. Харин бусдыг нь хүлээн аваагүй гэнэ. Ийм болохоор энэ парламент төрийн тэргүүн Х. Баттулгын тавьсан хоригийг өнгөрсөн хугацаанд анх удаа хүлээн авсан онцгой нөхцөл гэж үзэж болох бололтой.
Хоригийг хүлээн авснаар Үндсэн хуулийн нэмэлтийн эхэд ямар хэмжээний өөрчлөлт орох вэ гэдэг асуулт гарч ирнэ. УИХ-ын нэр бүхий 62 гишүүн Үндсэн хуулийн нэмэлтийн төсөл (2019 оны зургаадугаар сарын 08)-ийг өргөн барихдаа Ерөнхийлөгчийн  болон Үндсэн хуулийн Цэц саналыг албан ёсоор аваагүй. Тухайн үед Ерөнхийлөгчөөс санал авах гэж хоёр удаа албан бичиг илгээсэн. Гэвч төрийн тэргүүн хариу ирүүлээгүй гэдэг тайлбар хийж байсан билээ. Үндсэн хуулийн Цэцийн дарга Д. Одбаярт төсөл өргөн барьсны дараа (үдээс хойш) Үндсэн хуулийн нэмэлтийн төслийг гардуулсан гэдэг. Энэ мэт процесийн алдаанууд засагдах нь тодорхой. Бусдыг нь тухайн нэмэлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийн түвшинд байх боломжтой гэсэн тайлбарыг УИХ, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх явцад, Тамгын газрын дарга З. Энхболд  хэлж байсан юм. Гэхдээ УИХ-д суудалтай намуудын зөвшилцөл дуусаагүй байгаа гэдгийг хэлэлцүүлэгийн үеэр үг хэлсэн зарим гишүүд сануулж байсан билээ. Намуудын зөвшилцөл дуусаагүй байна гэдэг нь уг эхийн төсөлд  ямар нэг  өөрчлөлт орох магадлалыг улам бүр өндөр болгож байгаа юм биш үү.
Парламентын гишүүний тоо нэмэх, сонгуулийн холимог тогтолцоог оруулна гэж ярьсан. Гэвч түүнийг олон нийт (сошиаль) дэмжихгүй байна гэдэг үнэдслэлээр хассан байдаг. Гэвч олон нийтийн дунд судалгаа явуулаад сонгуулийн холимог тогтолцоог иргэд дэмжээгүй гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Зарим нэг судлаачид ( иргэн Д. Ламзав) Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог оруулах ёстой гэж үздэг юм билээ. Түүнийг хэлэлцээд нэмээд оруулахад бидэнд юу саад болно гэж...
Ард нийтийн санал асуулгын тухайд Ерөнхийлөгчийн хоригт дурьдагдаагүй. Ийм болохоор түүнийг зогсоосон гэж үзэх шаардлагагүй. Гэхдээ ард нийтийн санал асуулгыг энэ сарын 30, 31-нд явуулах ( тов зарлах тогтоол батлагдаагүй) нь цаг хугацааны хувьд боломжгүй болов бололтой. Зардал шийдвэрлэхэд төсөв тодотгох, бусад зардлыг танах гээд маш олон хүндрэл байгаа юм билээ.Тэгээд ч дүн өвлийн хүйтнээр санал асуулга явуулах нь тохиромжгүй.
Эдгээр хүчин зүйлүүдийг тооцон үзвэл 2019 онд багтаан ард нийтийн санал асуулга явуулах боломж их бүрхэг байна. Харин 2020 гарсан нөхцөлд ийм боломж нээгднэ. Зардлыг нь улсын төсөв (2020 он)-т суулгах боломжтой. Мөн зургаадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуультай хамтруулан зардал хэмнэх боломж бас байна.
Ер нь ерөнхийлөгчийн инстуци бий болсон (1993 он)-оос хойш өнгөрсөн 26 жилийн хугацаанд 61 удаа УИХ-ын баталсан хууль бусад шийдвэрт хэсэгчилсэн болон бүрэн хэмжээний хоригийг Ероөнхийлөгч нар тавьжээ. Түүнээс гуравны нэг буюу 20 хоригийг УИХ хүлээн авсан. Харин  бусдыг нь хүлээг аваагүй гэж  судлаач  хууль зүйн ухааны доктор  П. Амаржаргал хэлсэн байна. Түүний энэ талаар хийсэн судалгааны бүтээл удахгүй хэвлэгдэх ажээ. Ерөнхийлөгчийн хориг гэдэг нь Үндсэн хуулийн онлын хувьд хууль тогтоох байгууллага (УИХ)-д гүйцэтгэх засаглалаас өгч байгаа сануулга гэж  дээр нэр дурьдсан судлаач (МҮОНТ) байр сууриа  илэрхийлэхдээ хэлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд УИХ-ын баталсан хууль бусад шийдвэрт хориг тавьдаг өнцгөөс харавал гүйцэтгэх засаглалд багтах жишээний. Түүнээс гадна хууль санаачилдаг гэх мэт өөрийн өвөрмөц онцлогтой юм байна. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг засаглалын аль хэлбэрт багтахыг нь хэлж өгөөгүй гэнэ. 
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News