"Ерөнхийлөгчөөс коронавирусийн шинж тэмдэг илрээгүй. Ажиглалтын хугацаа дуусах дөхөж байгаа" » Төр.мн

"Ерөнхийлөгчөөс коронавирусийн шинж тэмдэг илрээгүй. Ажиглалтын хугацаа дуусах дөхөж байгаа"

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-д нэг өдрийн айлчлал хийж ирсэн өдрөө тусгаарлагдсан тухай бид мэдээлж байсан.
Харин түүний биеийн байдал болон тусгаарлалтын хугацааны тухай тодрууллаа.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Ерөнхийлөгч ажиглалтад байгаа. Түүний биеийн байдал хэвийн, ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Өнөөдөр давтан шинжилгээ хийлгэнэ. Ажиглалтын хугацаа дуусах дөхөж байгаа" гэсэн мэдээллийг өглөө. Тэрбээр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт 2020 оны хоёрдугаар сарын 27-ноос эхлэн 14 хоног тусгаарлагдах хугацаатай.
Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүнийг дагалдан явсан албан ёсны төлөөлөгчид эх орондоо ирснийхээ дараа коронавирусийн халдварын тархалттай холбогдуулан авч буй урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд зохих журмын дагуу тусгаарлагдсан юм.
БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзаж, шинэ төрлийн коронавирусний халдварын тархалттай тэмцэж буй Хятадын ард түмэнд туслах зорилгоор Монголын ард түмэн 30 мянган толгой хонь хандивлаж буйг мэдэгдсэн билээ.
Ikon.mn
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News