Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулна » Төр.мн

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулна

 
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харъяанд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” УТҮГ-ыг байгуулахаар шийдэв.
Тус төв нь хүүхдийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, сэргээн засах, хоёрдогч хөгжлийн брэхшээлээс урьдчилан сэргийлэх, хамт олонд түшиглэн хөгжүүлэх, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой. 250 ортой, зургаан тасагтай стационари, оношилгоо шинжилгээ, сэргээн засах эмчилгээний төрөлжсөн кабинет бүхий амбулаторитой  байх юм.
Хөдөө, орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 14-21 хоног хэвтүүлэн нарийн мэргэжлийн болон орчин үеийн шинжилгээ, оношлогоо, хөдөлгөөн засал, ахуй засал, хэл засал, усан ба физик эмчилгээ зэрэг сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлж, тохирох туслах хэрэгсэл/протез,ортопед/-ийг үйлдвэрлэнэ. Үндэсний статистикийн газрын мэдээгээр Монгол Улсад 2018 оны байдлаар нийт хүн амын 3.3 хувь нь буюу 105,691 хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 8,5 хувь нь 0-15 насны хүүхэд эзэлж байна. Эдгээрээс 7921 хүүхэд сургууль,цэцэрлэгт хамрагджээ.
Товч мэдээ:
-Монгол Улс болон Бүгд найрамдах Беларусь Улс хоорондын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов
-Бүгд Найрамдах Беларусь Улс нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бөгөөд тус бүс нутаг дахь манай түнш орны нэг Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа болсон орон юм.
-Улсын Филармонийн "Баянмонгол” чуулга байгуулагдсны 50 жилийн ойг тохиолдуулан тус чуулгын жазз найрал хөгжмийн зэмсгийг шинэчлэхээр болов. Шаардагдах 250,0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайдад зөвшөөрөв.
-Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хэрэгжилтэд Үндэсний хөгжлийн газраас 2018 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж 47,8 хувийн явцтай хэрэгжиж байна гэв. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь 2016 онтой харьцуулахад 1,5 хувиар өсч, мах махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2020 оны зорилтот түвшинд хүрчээ. Худалада, аялал жуулчлалын салбарын хувьд монголд ирэх жуулчдын тоо 31 хувиар нэмэгдсэн. Ядуурлыг бууруулах бодлогын хүрээнд 27,146 ажлын байр шинээр бий болгон, улсын хэмжээний 250,000 ядуу өрхөөс 48,376 –г хүнсний эрхийн бичигт хамруулсан эерэг үзүүлэлтүүд гарсан байна.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News