Сергей Диордица: ДЭМБ түүхий нүүрсийг хориглосон Монгол Улсын алхамыг дэмжиж байна » Төр.мн

Сергей Диордица: ДЭМБ түүхий нүүрсийг хориглосон Монгол Улсын алхамыг дэмжиж байна

Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох Засгийн газрын тогтоол хэрэгжиж буйтай холбогдуулан ЭМЯ-наас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж нүүрсний хор уршигийн талаар мэдээллээ.
Энд оролцсон Нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндийн албаны дарга П.Энхтуяа хэлэхдээ, "Улаанбаатар хотын хүн амын нас баралтын 9.2 хувь, амсьгалын замын өвчлөлийн 52.9 хувь нь түүхий нүүрс хэрэглэж буй агаарын бохирдлоос үүдэлтэй байгаа”-г тодотгож байв. Нүүрс хэрэглэснээр агаарт олон төрлийн хорт хий, тоосонцор, хүнд металууд үүсэн дэгдэж байдаг.
Ялангуяа азотын болон хүхрийн давхар ислүүд РМ2 бүхий хорт нэгдлүүд ялгарч хүний амьсгал, уушгаар дамжин цусны эргэлтэнд орж, зүрх, судас, уушиг зэрэг дотоод эрхтнүүдэд нөлөөлж уушигны архаг болон бусад олон төрлийн өвчний суурийг тавьж өгөн үүсгэдэг. Тодруулж хэлбэл, амьсгалын замаар дамжин уушигны хавдар, багтраа, амьсгалын замын халдвар, хоол боловсруулах замаар дамжин ходоодны хорт хавдар, нарийн гэдэсний болон мөн ходоодны шархлаа, үүнээс гадна зүрх судасны эмгэг, тархины хавдар, бөөрний өвчин, төв мэдрэлийн тогтолцооны эмгэг, арьсны хавдар, нас баралтад нөлөөлж буйг хэлэв.
Тиймээс Засгийн газраас гаргасан түүхий нүүрсийг ахуйд хэрэглэх, бусад зориулалтаар нийслэл хот руу оруулж ирэхийг хориглосон тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа нь цаг үеэ олсон шийдвэр болж буйг хэвлэлийн бага хуралд оролцогсод илэрхийлж байв. Түүхий нүүрс хэрэглэхийг хориглож сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр багасч, агаарын бохирдол 50 хувь буурна гэдгийг онцолж, энд иргэдийн оролцоог чухал гэдгийг онцолж байв.
Хэвлэлийн бага хуралд оролцсон Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица хэлэхдээ, "Монгол Улсын агаарын бохирдлын түвшин авч үзвэл, нийслэл Улаанбаатар хотод нарийн ширхэгт тоосонцор РМ2 хорт нэгдлийн жилийн дундаж үзүүлэлт ДЭМБ-ын агаарын чанарын удирдамжид заасан аюулгүйн түвшнээс 6-8 дахин их байгаа”-г онцолсон юм.
Тэрээр, ДЭМБ-ын тооцсоноос харахад гадаад болон дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтыг хамтад авч үзвэл нас баралтын түвшин 100 мянган хүн тутамд 132 байгаа нь Монгол Улс агаарын бохирдолтод хамгийн их нэрвэгдэж буй орны тоонд орж байна. Ийм үед Монгол Улсын Засгийн газар дэлхийн бусад улс орнуудын адил түүхий нүүрс хэрэглэхийг халж, агаарын бохирдлын эсрэг тэмцэхэд зоригтой алхам хийж буйг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News