Засгийн газар АТГ-ын бүтэц, орон тоог шинэчлэх асуудлыг хэлэлцэнэ » Төр.мн

Засгийн газар АТГ-ын бүтэц, орон тоог шинэчлэх асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 12-ны 08-00 цагт эхэлж, 21 асуудал хэлэлцэнэ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хооронд терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төсөл багтжээ. Мөн АТГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төсөл, Аймгуудын баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэх аж.
Түүнчлэн Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төслийн зээлийн гэрээний төсөл, Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрөл олгох тухай, Гадаад харилцааны сайдын олон улсын бага хуралд оролцсон дүн, Гадаад харилцааны сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын дүнг тус тус хэлэлцэнэ. Мөн Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд "МОН-30” загварын том оврын цахилгаан автобусыг нэвтрүүлэх туршилт хийсэн талаар, Эрчим хүчний салбарын 2018-2019 оны өвлийн их ачааллыг давсан байдал, цаашид авах арга хэмжээний талаар, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News