Шинэ гүүрийн барилгын ажил 69.6 хувьтай байна » Төр.мн

Шинэ гүүрийн барилгын ажил 69.6 хувьтай байна

Баянзүрх дүүрэгт барьж буй гүүрийн барилгын ажил үргэлжилж байна. Тодруулбал, БНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг болох Туул гол дээгүүр тавьж буй Баянзүрхийн 321 метр урттай, 4 эгнээ гүүрийн ажил үргэлжилж байна. 
Шинэ гүүрийн барилгын ажлын хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд дөрвөн тасалгаат хайрцган дам нурууны 120 метр урт хэсгийн доод үе болон хавирган хананы хэсэгт 191 машин 1337 куб бетоныг цутгаж дуусжээ. Гүүрийн нийт ажлын явц 69.6 хувьтай байна. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News