Энэтхэг рүү коксжих нүүрс экспортлох цаг холгүй » Төр.мн

Энэтхэг рүү коксжих нүүрс экспортлох цаг холгүй

Энэтхэг улс манайхаас коксжих нүүрс авахаар ярьж байна. "India times” энэ талаар мэдээллээ. Калькутта мужийн Хөдөлмөрийн сайд Дхармендра Прадхан энэ талаар мэдэгдэл хийжээ.
Энэтхэг улс коксжих нүүрсний хэрэглээгээ Австрали улсаас хангадаг юм байна. Төр засаг нь 2031 он гэхэд 300 сая тонн ган хайлах зорилт дэвшүүлснээр хэрэглээ нь улам өсөх хандлагатай болсон бөгөөд үнэ зохистой түвшинд байсан тохиолдолд л энэ зорилтоо биелүүлж чадна гэдгийг хаа хаанаа ойлгож байгаа аж. Тиймээс судалгаа хийж, одоо нүүрс импортлож байгаа улсуудынхаа тоог нэмэгдүүлж чадвал үнийг зохистой түвшинд барина гэсэн гаргалгаа хийсэн юм байна. Тиймээс боломжит нийлүүлэгчээр манай улсыг онилон яриа хэлэлцээр эхлүүлжээ.
"Энэтхэг улс Австралиас коксжих нүүрс импортолдог. Тэдний нүүрс чанартай. Гэхдээ сайн чанарын когксжих нүүрсийг Монголоос бас авч болно. Бид аль болох зохистой үнэ, зардлаар авчрахыг хичээж байна. Монголын талтай яриа хэлэлцээр явуулж байгаа” гэж Прадхан сайд хэлжээ. Канадаас бас нүүрс авах гэнэ. 
Энэтхэг рүү коксжих нүүрс экспортлох цаг холгүй
Энэтхэгийн Засгийн газрын төлөөлөгчид 2016 онд манай улсад айлчлахдаа энэ асуудлыг хөндөж, коксжих нүүрс нийлүүлэх, худалдаж авах талаар саанал солилцож, баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байдаг аж. Тээвэрлэлтийн тал дээр эхлээд БНХАУ-ын боомтуудыг ашиглах хувилбар яригдсан ч бүтээгүй аж. Тиймээс хувибараа өрчилж, ОХУ-ын Восточный боомтыг ашиглахаар ОХУ-тай мөн хэлэлцээр эхлүүлж, санамж бичиг байгуулжээ.       

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News