ОБЕГ: Өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа гээд хүнсээ нөөцлөх шаардлагагүй » Төр.мн

ОБЕГ: Өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа гээд хүнсээ нөөцлөх шаардлагагүй

 
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр буюу өнөөдрөөс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай тогтоол гарсныг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулсан. Үүнтэй холбогдуулан иргэд олон нийтэд нэгдсэн мэдээлэл өгөх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Ц.Ганзориг "Коронавирусийн халдвар олон улсад тархсан энэ үед аюулыг даван туулах, сэтгэлзүйгээ зөв удирдах талаар зөвлөмж өгнө. Ард иргэд тайван байх хэрэгтэй, айдас түгшүүр асуудлыг хүндрүүлэхээс биш сайн дүн өгөхгүй. ЭМЯ болон ДЭМБ-наас тогтмол өгч байгаа мэдээллийг дагах хэрэгтэй. Засгийн газрын 62 дугаар тогтоолд "Шинэ коронавирусийн халдварын эрсдэлийг бууруулах, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2-р сарын 13-ны өдрөөс гуравдугаар сарын 20-ныг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсүгэй” гэсэн тогтоол гарсан. Тогтоолд, халдвар бүртгэгдсэн тохиолдол хорио цээр тогтоох , шинэ коронавирусээс сэргийлэх мэдээ, мэдээллийг өдөр бүр иргэдэд хүргэх, цагаан сартай холбоотой зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулахгүй байх, баар ресторан, нийтийн тээврийн үйлчилгээнд хязгаарлалт тогтоох, шашны байгууллагуудын хуралд иргэдийг оролцуулахгүй байх, бараа үйлчилгээний үнийн хөөргөдөл үүсгэхгүй байх, томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдээ харж байгаа эцэг, эх, асран хамгаалагчид тав хоногийн цалинтай чөлөө олгох зэрэг 17 чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна" гэлээ.
Цагдаагийн байгууллагаас худал мэдээлэл, цуурхал гаргаж нийт ард түмнийг айдаст автуулахгүй байхыг анхааруулмаар байна. Чингэлтэй дүүрэгт амьдардаг нэг нөхөр худал мэдээлэл тараасныг олж тогтоогоод шалгаж байна. Өвчин гарлаа гэхэд төрийн байгууллага нууж хаахгүй. Ямар нэг хаягаар тараагдаж байгаа мэдээллийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлж байгаа. Худал мэдээлэл тараасан 30 гаруй хүнд холбогдох 10 гаруй хэрэг зөрчлийг шалган, эхнээс нь шийдвэрлэж байгааг аж.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг: Өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа гээд хүнсээ нөөцлөх ямар ч шаардлага байхгүй. Ийм төрлийн ташаа мэдээлэл нь үнийн хөөрөгдөл үүсгэх сөрөг үр дагавартай тул анхаарал болгоомжтой байхыг уриалж байна. Төр засаг цаг тухайд нь арга хэмжээг авч ажиллаж байгаа.
Мөн өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг хуралдуулах чиглэл өгч түрээс, хүүний дарамтаас гарах гарц шийдэл, цаашлаад валютын ханштай холбоотой цаг үеийн асуудлуудаар үүрэг даалгавар өгсөн. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд хэрхэн эрсдэлгүй даван туулах талаар ярилцаж байна” хэмээн ярилаа." гэв.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News