Ламхай нарын тусгаарлалтын зардлыг хүүхэд хамгаалах сангаас гаргана » Төр.мн

Ламхай нарын тусгаарлалтын зардлыг хүүхэд хамгаалах сангаас гаргана

 
Засгийн газрын өнөөдрийн /2020.06.01/ ээлжит бусаар хуралдаанаас шийдвэрлэсэн асуудлын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Засгийн газар ээлжит бус хуралдаан хийж, хүүхдүүдтэй холбоотой хоёр чухал шийдвэрийг гаргалаа. Нэгдүгээрт, олон улсын Найрамдал зусланг 42 жилийн өмнө байгуулж байсан. Тэгвэл Хөвсгөл далай байгалын цогцолборт газарт "Найрамдал зуслан-2"-ыг байгуулах шийдвэр гарлаа. Энэхүү зуслан маань 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байх юм. Хүүхэд, багачууд маань байгалийн үзэсгэлэнт газарт амарч, алжаалаа тайлах боломж бүрдэнэ. Газрын асуудлыг нь судалж, шийдвэрлэхийг Н.Цэрэнбат сайдад даалгасан. Төсвийг 2021 оны төсөвт тусгахыг Сангийн сайдад үүрэгдсэн.
Хоёрдугаарт, хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой Засгийн газрын тогтоол гаргахыг шийдвэрлэлээ. Цар тахлын үед нийт хүн амынхаа амь насыг хамгаалахад анхаарч ажиллаж байна. Энэтхэг улсад 357 монгол ламхай нар сурч хүмүүжиж байна. Тэдгээрээс 219 нь эх орондоо ирэх хүсэлтийг гаргасан. Тэдний амьдарч байгаа ойролцоо коронавирусын халдвар илэрсэн. Тэднийг яаралтай татаж авах шийдвэрийг гаргасан. Богино хугацаанд тусгай үүргийн онгоц нисгэж, эх оронд нь авч ирэхийг даалгасан тогтоол гаргахаар боллоо. Тусгаарлалтад байх хугацааны хөрөнгө, зардал болох 230 гаруй сая төгрөгийг Хүүхэд хамгааллын зардлаас гаргах шийдвэрийг гаргалаа. Унааны зардлыг нь эцэг эхчүүд зэрэг тал талаас нь гаргахаар боллоо" гэх мэдээллийг өглөө. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News