ЗГ: Үерт автсан 51 өрхөд гэр олгохоор болов » Төр.мн

ЗГ: Үерт автсан 51 өрхөд гэр олгохоор болов

Засгийн газар өнөөдөр  ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Тодрулбал,Төв, Говьсүмбэр аймгуудад энэ сарын 21, 22-нд орсон хүчтэй аадар борооны улмаас ихээхэн хэмжээний хохирол учирсан талаар Монгол Улсын Шадар сайд танилцуулга хийж тусламж үзүүлэхээр болов.
Тодруулбал, хохирсон  айл өрхүүдэд яаралтай буцалтгүй тусламж үзүүлэх ОБЕГ-аас ирүүлсэн саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанд уламжилж, зөвшөөрөл авснаар УОК-иос шуурхай шийдвэр гаргалаа. Энэ хүрээнд Төв, Говьсүмбэр аймгуудад орсон хүчтэй аадар борооны улмаас үүссэн үерт нэрвэгдэж, орон гэргүй болсон 51 айл өрхөд тус бүр иж бүрэн таван ханатй гэр олгохоор шийдвэрлэлээ. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News