Засгийн газрын гишүүдийг томиллоо » Төр.мн

Засгийн газрын гишүүдийг томиллоо

 
УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетын гишүүдээ танилцуулж, парламентын гишүүд асуулт, тодруулга авсан. Хэлэцүүлэг, асуултууд дуусгавар болж Ерөнхий сайд үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: -Шинэ Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах анхны Засгийн газар шинээр байгуулагдаж, ажилдаа орж байна. Цар тахал, ус үерийн аюулын энэ үед УИХ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг цаг алдалгүй томилж өгсөн чин сэтгэлээсээ талархаж байна. Сонгууль амжилттай болж дууссан. Би улс төрд олон жил явж байгаа, олон зовлон жаргал туулсан хүн. Энэ удаагийн парламент хөгжлийн төлөө байгаасай, хоорондоо хэрэлддггүй, бодлого, хөгжил ярьдаг, шударга, хулгай хийхгүй, ЖДҮ-чид, концессчид биш байгаасай хэмээнд ард түмэн сонгосон. Алдагдсан уурхайнуудаа төрдөө аваарай гэж сонгосон. Тиймээс хэлсэн үгэндээ эзэн байцгаана шүү. Би эх орныхоо, төр засгийн өмч хөрөнгөөс нэг ширхэг хадаас хулгай хийхгүй. Хулгай хийвэл шоронд орно. Би өнгөрсөн гурван жил ингэж ажиллаж ирсэн, надтай ажиллаж байгаа сайд нар ч мөн ийм зарчмаар ажиллана. Сайд нарт концеес, томилгооны шахалт, дарамт, хууль бус зүйл битгий шаардаарай, УИХ-ын гишүүд ээ. Сайд нарыг дарамталж ажлаа бүтээлгэнэ гэвэл би шалгуулна шүү. Эрх баригч намын даргын хувьд эх орноосоо хулгай хийдэггүй парламент байж, ард иргэдийнхээ амьдрал ахуйг нь дээшлүүлэе. Сөрөг хүчинтэйгээ бид хамтарч ажиллана. Алдаа, оноо, шүүмжлэлийг хүлээж авна, харин доромжлолыг бол хүлээж авахгүй шүү. Засгийн газар ингээд шууд ажилдаа орлоо.” гэлээ.  
Одоо чуулганы хуралдаанаар УИХ-ын дэд хорооны гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна.

 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News