Монгол, Вьетнам хооронд шууд нислэг үйлдэх талаар санал солилцов » Төр.мн

Агваансамдан Сүхбат

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1987 онд Төрхурахын сургууль 8 дугаар анги
1987 онд Барилгын техникум
1994 онд Монголын Үндэсний биеийн тамирын дээд сургууль
2015 онд Удирдлагын академийн төрийн захиргааны удирдлага
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1991-1994 онд Чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багийн тамирчин
1994-1995 онд Монголын Үндэсний биеийн тамирын дээд сургуульд багш
1994-1998 онд Чөлөөт бөхийн улсын шигшээ багийн тамирчин
1994-1995 онд "Говь” ХК-д гэрээт тамирчин
1996-2000 онд "Буян” ХХ Компанийн гэрээт тамирчин
2001-2005 онд "Бишрэлт Холдинг” ХХ компанийн гэрээт тамирчин
2006 онд "Алтан хүнс” групп
2007 онд Олимп сургуулийг байгуулсан
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
2001 онд Монгол Улсын аварга
2004 онд Далай аварга, Дархан цолны болзол хангасан
2005 онд Монгол Улсын гавьяат тамирчин
2007 онд Даян аварга
2014 онд Дархан аварга

Монгол, Вьетнам хооронд шууд нислэг үйлдэх талаар санал солилцов

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга А.Сүхбат Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хао Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь нарын төлөөлөгчдийг  өнөөдөр /2019.06.06/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг өргөжүүлэн хөгжүүлэхийн ачаа болон зорчигч тээврийн асуудлыг шийдвэрлэх талаар ярилцав. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дорвитой хөгжүүлэхэд тээврийн харилцааны асуудал хамгийн гол бэрхшээл болж байгаад талууд санал нэгдэж, эрх зүйн талааасаа бүрэн нээлттэй байгаа агаарын тээврийн шууд нислэг үйлдэх талаар санал солилцлоо. Тээврийн харилцааг хөгжүүлснээр хоёр орны худалдааны эргэлтийг 70 сая ам.долларт хүргэх зорилтыг бүрэн биелүүлж,  давуулах боломжтойг онцолж байв.
УИХ-ын гишүүн, Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга  А.Сүхбат Төв аймаг  Хао Бинь мужийн хамтран ажиллах боломжийн талаарх саналаа танилцууллаа. Тухайлбал, ямааны арьсыг боловсруулж, байгаль цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй цаас үйлдвэрлэх үйлдвэр хамтран байгуулах талаар саналаа танилцуулсан юм.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post