МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргав » Төр.мн

Бадмаанямбуу Бат-эрдэнэ

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль
1990 онд Цэргийн дээд сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1983-2000 онд Биеийн тамир спортын *Хүч* нийгэмлэгт тамирчин, Орлогч дарга, Дарга
1999-2004 онд "Аварга" биеийн тамирын дээд сургуулийн захирал
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
ШАГНАЛ
1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин
1990 онд Монгол Улсын дархан аварга
1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медал
1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан
Сүхбаатарын одон
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргав

 
Монголын үндэсний үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өчигдөр/12.12/ боллоо.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд: "Азийн хүүхдүүд” олон улсын өвлийн спортын анхдугаар наадамд оролцох Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанааг томиллоо. Тус наадам нь 2019 оны 02 дугаар сарын 08-17-нд ОХУ-ын Сахалин мужид зохиогдох бөгөөд 8 спортын төрөл/уран гулгалт, гүйлтийн цана, цанатай харайх, хоккей, биатлон, сноубоард, шорт трек, уулын цана/-өөр 20 улсын 1500 гаруй өсвөрийн тамирчид оролцох юм.
Үндэсний олимпийн хороодын холбоо/ANOC/-ны ивээл дор Дэлхийн элсний спортын анхдугаар наадам 2019 оны 10 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд 15 спортын төрлөөр АНУ-ын Сан Диего хотноо зохиогдох билээ. Тус наадамд оролцох Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар томилогдов.
ОУОХ-ноос МҮОХ-ны одоогийн мөрдөж буй дүрэм нь  Олимпийн Харти болон Сайн засаглалын зарчимд бүрэн нийцэж буй тухай баталгаажуулсан захидалтай танилцав.
Уг захидалд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн МҮОХ-ны Гишүүдийн хурлаар баталсан, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ОУОХ-гоор батлагдсан МҮОХ-ны дүрэмд тодорхойлсон байгаа санал өгөх систем нь Олимпийн төрлийн спорт холбоодын төлөөлөгчдийн санал олонхи байх шаардлагыг хангасан болохыг дурдаад холбогдох хүмүүст ОУОХ-ны албан ёсны байр суурийг мэдэгдэж, энэхүү тайлбарыг хүргүүлэхийг санал болгов.
Одоогийн мөрдөгдөж буй дүрмийн дагуу Олимпийн төрлийн спорт холбоодын 3 төлөөлөгчид тус бүр санал өгөх эрхтэйгээр Олимпийн чуулганд оролцох бол дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд хэрэв МҮОХ-ны гишүүдийн хурлаар Олимпийн төрлийн спорт холбоодын 1 төлөөлөл нь 3 санал өгөх эрхтэйгээр Олимпийн чуулганд оролцох бол МҮОХ-ны Гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, дүрэмд өөрчлөлт оруулан батлуулах ба ОУОХ-нд дахин илгээж баталгаажуулах журамтай болохыг мэдэгдэв.
МҮОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулав.
Ажлын хэсгийн Ахлагч – Ж.Түмэн-Аюуш /МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн/
Гишүүд: - Э.Бадар-Ууган /МҮОХ-ны ЕНБД/
              - Ч.Зоригтбаатар /Монголын хөнгөн атлетикийн холбооны ЕНБД/
              - Ц.Нэргүйбаатар /Архангай аймгийн "Мехико” Олимпийн зөвлөлийн дарга/
              - Ч.Бат-Эрдэнэ /Монголын даамны холбооны Хүндэт ерөнхийлөгч/
МҮОХ-ны Гишүүдийн хурлын товыг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдуулахаар өөрчлөлт оруулав.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь 2018 оны 11 дүгээр сард Монгол улсын хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн тул МҮОХ-ны дүрмийн 16.6, 14.2-р заалтыг үндэслэн МҮОХ-ны Ээлжит бус Олимпийн чуулганыг 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хуралдуулж, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргав.
Уг хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдах Гишүүдийн хуралд оруулахаар тогтов.
МҮОХ-ны дүрмийн 16.6-р заалт: Шаардлагатай тохиолдолд МҮОХ-ны ээлжит бус Чуулган болон Гишүүдийн хурлыг нийт санал өгөх эрхтэй гишүүдийн 75-аас дээш хувийн эсвэл Гүйцэтгэх зөвлөл, Ерөнхийлөгчийн бичгээр гаргасан саналыг үндэслэн хугацаанаас нь өмнө зарлан хуралдуулж болно. Ээлжит бус хурал нь ээлжит хуралтай ижил горимоор болно.



МҮОХ-ны дүрмийн 14.2-р заалт: МҮОХ-ны чуулганыг хуралдуулах хугацааг 3 сараас доошгүй хугацааны өмнө МҮОХ-ны гишүүдийн хурлаас зарлана.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post