Б.Бат-Эрдэнэ: Амьдралд буусан зүйлсийг анхаарч хуулийн төсөл ярьсан нь зүйтэй » Төр.мн

Бадмаанямбуу Бат-эрдэнэ

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль
1990 онд Цэргийн дээд сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1983-2000 онд Биеийн тамир спортын *Хүч* нийгэмлэгт тамирчин, Орлогч дарга, Дарга
1999-2004 онд "Аварга" биеийн тамирын дээд сургуулийн захирал
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
ШАГНАЛ
1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин
1990 онд Монгол Улсын дархан аварга
1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медал
1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан
Сүхбаатарын одон
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

Хишгээ Нямбаатар

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1996 онд 48 дугаар дунд сургууль
2000 онд Орхон их сургууль, эрх зүйч /Бакалавр/
2002 онд Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр
2008 онд Цагдаагийн академи, /Хууль сахиулахын Их сургууль/ Хууль зүйн ухааны магистр
2012 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант
2017 онд Хууль сахиулахын Их сургууль, Хууль зүйн ухааны докторант
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2000-2007 онд Орхон их сургуульд багш
2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх
2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
2011 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

Цэнд Нямдорж

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга
1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч
1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд
1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн
1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2005 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2016 оноос Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
ШАГНАЛ
2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
ГАДААД ХЭЛ
Орос

Цэдэнбал Цогзолмаа

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1992 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн их сургууль, багш, түүхч
2004 онд Удирдлагын академи, төрийн удирдлага
2009 онд Тагнуулын академи, эрх зүйч
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1992-1993 онд МУИС-ийн Ховд дахь салбарт багш
1993-1994 онд Ховд аймгийн ЗДТГ-т мэргэжилтэн
1994-1995 онд Ховд аймгийн ИТХ-д мэргэжилтэн
1995-1996 онд Ховд аймгийн Хүүхдийн төвд мэргэжилтэн
1996-1997 онд Ховд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга
1994-1998 онд Монголын Скаутын холбооны Хөтөлбөрийн дарга
1998-1999 онд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд бүлгийн ахлах удирдагч
1999-2000 онд Нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны дарга
2000-2004 онд Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга
2004-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга
2006-2008 онд Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны дарга
2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга
2013 оноос Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
ШАГНАЛ
2004 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
2010 онд Алтангадас одон
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

Б.Бат-Эрдэнэ: Амьдралд буусан зүйлсийг анхаарч хуулийн төсөл ярьсан нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10:00 цагт эхлэхээр товлогдсон байсан ч  ирц бүрдэхгүй байсаар бүтэн цаг хагасын дараа эхэлсэн. Чуулганы нэгдсэн хуралдаанаар  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн хэлэлцсэн.  

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 "Малын хулгайн ялын бодлогыг нэлээд чангатгах ёстой. Мөн Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг хэлэлцэх хэрэгтэй байна. Энэ асуудлын хугацаа хойшлох тусам ял завших боломж нэмэгдэнэ гэж олон нийт үзэж байгаа. Харин мэргэжлийн үйлчилгээтэй холбоотой зөрчлийг тодорхой тусгах нь зүйтэй гэж бодож байна. Жишээлбэл, хөдөө төгссөн хүн хөдөө ажиллаж хотод суралцаж төгссөн нь хөдөө ажилдаггүй. Үүнийг хөдөө аж ахуйн боловсон хүчин бэлтгэдэг сургууль нь анхаарах шаардлагатай. Тэгэхлээр амьдралд буусан зүйлсийг анхаарч байж хуулийн төсөл ярьсан нь зүйтэй болов уу. Дэмжихээр олон зүйл заалт байгаа хэдий ч болохгүй байгааг нь ярьж байна”

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

"Хууль зүйн сайдаар Тэмүүжин гэдэг хүн гарч ирж Эрүүгийн хуулийг өөрчилсөн. Үүнээс хойш Эрүүгийн болон Зөрчлийн хууль тогтоомж нийгмийн амьдралд хэрэгжих боломж байхгүй байсан учир маш олон удаа өөрчлөлтүүд орж байна. Эхний ээлжинд Зөрчлийн тухай хуулиар хүнийг шууд торгохоос татгалзаж, албан шаардлага хүргүүлдэг болъё. Харин албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцдог тогтолцоотой болох нь зүйтэй. Дэлхийн улс орнуудад ч ийм зарчим, акт байдаг. Бид шинээр хууль тогтоомжийг баталдаг. Эдгээр хуулийн хариуцлагатай холбоотой асуудлыг зөрчлийн хуульд тусгасан. Хаврын чуулганаар Зөрчлийн хуулийг шинэчилсэн байдлаар оруулж ирэхээр болсоныг мөн дуулгая.”

УИХ-ын гишүүн М.Билэгт:

"Бүх салбар агентлагт хяналт тавих байгууллага нь Мэргэжлийн хяналтын газар. Гэтэл өнөөдөр яам нь хянаад байна. Мал эмнэлгийн салбараа 1998 онд татан буулгасан. Тэгэхлээр энэ мэргэжилтнүүд бэлтгэгдээгүй. Торгох л зүйлсээ оруулж ирээд байх юм. Аймаг, сумдад мал, мах бэлтгэх газруудыг бий болгож өгчхөөд мэргэжилтний талаар ярих хэрэгтэй.”

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:

"2019 оны эцсийн байдлаар манай улсын мал 70 сая боллоо. Монгол мал эрүүл, хүнс аюулгүй байснаар иргэд эрүүл байх боломжтой. Мах бэлтгэх орчин дутагдалтай байгаа ч эрүүл хүнс хэрэглэх шаардлага зайлшгүй тулгараад байна. Орчин нөхцөл бүрдүүлэхэд төр хамтарч ажиллах зохицуулалт хэрэгтэй. Нөгөө талаас ХАА-н салбарт аль аль талын харилцан зохицуулалт шаардлагатай”

Хууль зүйн сайд Ц.Нямдорж:

 

"Гишүүд бичсэн зүйлсийг нягталж унших хэрэгтэй. Зөвхөн нэг хэсгийн нэмэлт өөрчлөлтийг хараад өнгөрч болохгүй. ХАА-н хувьд аймаг, сумдад мал нядалгааны цэгүүд зааж өгч, тэр орчин нөхцөлд зохих журмыг сахиагүй бол зөрчил ногдуулна. Энэ бол ариун цэвэр, эрүүл ахуйн л асуудал. Дараагийн зүйл нь Захиргааны хэргийн тухай хууль. 2017 онд батлагдсан хуульд орхигдсон зүйлсийг нэмж оруулсан, мөн хэт хатуу зүйл ангийг зөөлрүүлсэн. Хэрэглээний явцад мэргэжлийн хүмүүс зохицуулах зүйл дээр битгий ингэж гажуудуулж ярь л даа.”

 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post