Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийг гэрээний дагуу олгохыг хүсэв » Төр.мн

Баттогтох Чойжилсүрэн

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургууль Автоматикч телемеханикч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын "СП-Каман" компаний захирал
1995-1999 онд "Хурд Ч" ХЭАА-н захирал
1999-2006 онд "Хурд Хүнс" ХХК-ий захирал
2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2017 оноос Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
ШАГНАЛ
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2009 онд Алтангадас одон
2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийг гэрээний дагуу олгохыг хүсэв

 
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн өнөөдөр Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар хариуцсан менежер, Дийпак Мишра тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 
Монгол улсын эдийн засаг сайжирч, 2019 оны эхний хоёр сарын байдлаар төсвийн орлого давсан үзүүлэлттэй байгааг Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн уулзалтын эхэнд онцлов. Тэрбээр, "Төсвийн орлого давж байгаа ч, төсвийн тэнцэл, валютын ханшийг бууруулахад Засгийн газар бодлогын томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай. Монгол Улсын Засгийн газар, ОУВС хамтран хэрэгжүүлэх "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Дэлхийн банкнаас нийт 440 сая ам.долларын төсвийн дэмжлэгийг гурван үе шаттайгаар авахаар тогтсон. Энэ хүрээнд Дэлхийн банкнаас олгох буй хөнгөлөлттэй зээлийн II, III шатны санхүүжилтийг гэрээний дагуу авах хэрэгтэй байна" гэв.
Ноён Дийпак Мишра, "Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд  Монгол улс бодлогын 10 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсний тав нь бүрэн хэрэгжсээ бол дөрөв нь энэ оны эхний улиралд биелэх боломжтой байна. Тиймээс хоёр дахь шатны зээлийг олгох бэлтгэл ажил хангаж байгаа" гэлээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post