Б.Энх-Амгалан: Дарханы замыг зургадугаар сардаа багтаагаад ашиглалтад оруулна » Төр.мн

Бямбасүрэн Энх-Амгалан

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1989 онд Алтай хотын 10 жилийн 2-р дунд сургууль
1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи
1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар
1999-2003 онд "World Trans” ХХК
2003-2005 онд "Улаан бутан” ХХК
2005-2008 онд "Таван-Эрдэнэ” ХХК
2008-2016 онд "Мишээл групп” ХХК
2008-2016 онд НИТХ
2015-2016 онд "Мишээл экспо”
2016 оноос Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
2010 онд Алтангадас одон
2006 онд Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
2007 онд Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан
ГАДААД ХЭЛ
Англи, Орос, Хятад

Б.Энх-Амгалан: Дарханы замыг зургадугаар сардаа багтаагаад ашиглалтад оруулна

 
Улаанбаатар, Дархан чиглэлийн авто замыг 2020 оны зургадугаар сарын 15-20-н гэхэд  ашиглалтад оруулах боломжтой гэж  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэллээ.
Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "II, IV дүгээр хэсэгт ажиллаж буй компаниудад Монголд форс-можар буюу онцгой нөхцөл байдал үүсээгүй, ажлаа хий, гэрээгээ цуцал гэсэн шаардлага тавьсан. Хэрэв гэрээ цуцалбал Азийн хөгжлийн банк, Сангийн яамны хийсэн хэлэлцээрийн хүрээнд I, III, V дугаар хэсэгт ажиллаж буй компаниудад эрхийг нь шилжүүлж болно. Бид Дарханы замын ажлыг төлөвлөгөөний дагуу хийх гэж, зургадугаар сард багтаан замыг ашиглалтад оруулах гэж хичээж байна. Гэвч коронавирусийн асуудал хэрхэн үргэлжлэхийг мэдэхгүй байна. Гүйцэтгэж буй компаниуд өөрсдийн техник хэрэгсэл, мэргэжлийн боловсон хүчин, инженер техникийн ажилчдыг оруулж ирэх санал тавьж байна. Бид Улсын Онцгой комисст санал тавина. Инженер, техникийн ажилтнууд хэрэглэж буй техник хэрэгслийн тохиргоо яалт ч үгүй хятад хэл дээр ажиллаж байгаа учраас үүнийг харж үзнэ.
Isee.mn
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post