УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Засгийн газар, парламентад саарал жагсаалтад байх сонирхолтой хүмүүс байна » Төр.мн

Бөхчулуун Пүрэвдорж

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1994 онд Монгол улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургууль, англи хэлний багш, орчуулагч
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1995-2009 онд Монгол улсын Гаалийн ерөнхий газрын харьяа Баян-Өлгий, Буянт-Ухаа, Улаанбаатар хот дахь гаалийн газарт айцагч, албаны дарга
2009-2012 онд Ховд аймгийн Ардчилсан намын дарга
2012-2014 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга
2014-2015 онд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
2009 онд Алтан гадас одон
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Засгийн газар, парламентад саарал жагсаалтад байх сонирхолтой хүмүүс байна

УИХ дахь АН-ын зөвлөлөөс өнөөдөр намрын чуулганы үйл ажиллагааны талаарх дүгнэлтээ танилцууллаа. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2016-2020 оны парламентын отгон чуулганыг эдийн засгийн чухал шийдвэрүүдийг гаргаж чадаагүй гэж дүгнэсэн тухай мэдээллийн эхэнд танилцуулж байлаа. Тэрбээр олон улсын байгууллагуудаас заавар зөвлөмж өгсөөр байтал хариуцлагагүй ажилласан хүмүүсийн балгаар саарал жагсаалтад орсон хэмээн тодотгов. Ажлын хэсгийг толгойлж ажилласан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, багт нь ажилласан Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын урагшгүй ажиллагааны улмаас саарал жагсаалтад орсон. Тэгсэн хэрнээ өөрсдөө хариуцлага хүлээлгүй, энгийн албан тушаалтнуудыг огцруулсан. Үүний балаг нь өнөөдөр долларын гүйлгээ ганцхан улсын хараат болсон. Тодруулбал БНХАУ-ын хоёрхон банкаар дамжиж байгаа. Энэ нь Монол Улс ямар бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг, үйлдвэрлэдэг гэх мэтчилэн мэдэх боломжтой болж, бид бизнесийн нууцгүй болсон. Тиймээс саарал жагсаалтаас яаралтай гарах ёстой намрын чуулганы хуралдааны үеэр хэд хэдэн хуулийн төсөл оруулаад авч хэлэлцээгүй. Тэгэхээр Засгийн газар, парламентад саарал жагсаалтад байх сонирхолтой хүмүүс байна хэмээн мэдэгдлээ.
Erennews.mn
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post