Монгол зөгийн бал антиоксидант чанараараа давуу болохыг тогтоожээ » Төр.мн

Чүлтэм Улаан

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1972 онд Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургууль
1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
1992 онд ОХУ-ын Москва хотын Удирдлагын академи тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга
1985-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгч
1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, сайд
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2009 онд Үндэсний хөгжлийн хүрээлэнд захирал
2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2006-2007 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2015-2016 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
1996 онд Эдийн засгийн тэргүүний ажилтан
2001 онд Алтангадас одон
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2002 онд Банк санхүүгийн тэргүүний ажилтан
2004 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2006 онд Төрийн хяналтын тэргүүний ажилтан
2007 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч
2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль
2010 онд Шударга журам медаль
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

Монгол зөгийн бал антиоксидант чанараараа давуу болохыг тогтоожээ

 
Лид: Зөгийн бал нь хүний биед зайлшгүй хэрэгцээт амин дэм, биологийн идэвхт бодисоор баялаг, үнэ цэнтэй хүнсний бүтээгдэхүүн юм. Манай улсад сүүлийн жилүүдэд зөгийн аж ахуй ихээхэн хөгжиж байгаа төдийгүй экспортын шинэ бүтээгдэхүүн болох төлөвтэй байгаа юм. ХХААХҮ-ийн сайд зарим зөгийн аж ахуйд ажилласан мэдээллийг тус яамнаас манайд ирүүлжээ. 
Сони: Анх ХХААЯ-ны сайдын тушаалаар 1958 оны 12-р сард Шаамарын жимсний станц байгуулагдан, нийт 20 бүл зөгийтэйгээр зөгийн аж ахуйг эхлүүлж байжээ. Монгол оронд зөгийн аж ахуй 1965-1990 онуудад эрчимтэй хөгжиж, зах зээлийн шилжилтийн үед 1993 оноос буурсан ч 2002 оноос дахин сэргэсэн юм. 1983 онд Шарын гол дахь зөгий үржлийн ферм, зөгийн сууриудыг нэгтгэн, зөгий  үржүүлгийн газрыг байгуулсан. 1983 онд 800 бүл зөгийтэй байсан зөгийн аж ахуй одоогийн байдлаар 850-аад зөгийчин өрх, 15 000 бүл зөгийтэй ботлоо өргөжжээ
Синхрон: Ч.Улаан ХХААХҮ-ийн сайд 
Сони: Дотоодын зөгийн балны 20-оод хувь нь таримал ургамал буюу рапс, гурвалжин будааных,  80 гаруй хувь нь байгалийн зэрлэг цэцэгсийн бал байдаг байна. Далайн түвшнээс өндөр байрлах цаг агаарын онцлог, ургамлын тархацтай холбоотой Монгол зөгийн бал антиоксидант чанараараа бусад орны зөгийн балаас давуу болохыг судалгаагаар тогтоожээ. Мөн Зөгийн аж ахуй нь хүний оролцоогүйгээр байгалийн тэнцвэртэй эко системийг бүрдүүлдэгээрээ байгалийн эмч гэж нэрлэгддэг юм.
Синхрон:Б.Наранхорол Батсүмбэр сумын зөгийчин 
Синхрон: Н.Баярсайхан Төв аймгийн Батсүмбэр сумын зөгийчин 
Сони: МУ-ын ЗГ-аас 2018 онд "Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, зөгийн аж ахуйг кластерийн системээр хөгжүүлэхээр тусгасан нь Монголын зөгийн аж ахуйг кластерээр хөгжүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих боломжийг бий болгосон юм. Түүнчлэн олон улсын төслийн хүрээнд Зөгийн бал, техникийн шаардлага,  "Зөгийн балны гарал, үүслийг тодорхойлох” үндэсний стандартыг шинэчлэн болон шинээр батлуулснаар зөгийн балын чийглэлийг стандарт хэмжээнд байлгах, аль балт цэцэгнээс гаралтайг тодорхойлох, хуурамч зөгийн балнаас ялгах боломж бүрдээд байгаа юм.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post