Таван бүтээлд Сайдын нэрэмжит грантын шагнал олголоо » Төр.мн

Чүлтэм Улаан

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1972 онд Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургууль
1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
1992 онд ОХУ-ын Москва хотын Удирдлагын академи тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга
1985-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгч
1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, сайд
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2009 онд Үндэсний хөгжлийн хүрээлэнд захирал
2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2006-2007 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2015-2016 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
1996 онд Эдийн засгийн тэргүүний ажилтан
2001 онд Алтангадас одон
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2002 онд Банк санхүүгийн тэргүүний ажилтан
2004 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2006 онд Төрийн хяналтын тэргүүний ажилтан
2007 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч
2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль
2010 онд Шударга журам медаль
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

Таван бүтээлд Сайдын нэрэмжит грантын шагнал олголоо

 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Сайдын нэрэмжит грант горилж дэвшсэн бүтээлүүдийг хэлэлцэн, батламжиллаа. Сайдын нэрэмжит грантын шалгаруулалтыг ХХААХҮ-ийн Сайдын 2017 оны А-36 дугаар тушаалаар баталсан "Салбарын судалгаа, хөгжлийн ажилд грант олгох журам”-ын дагуу зохион байгууллаа. 
 
Сайдын нэрэмжит  грант горилж ирүүлсэн мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн эдийн засаг, техникийн чиглэлийн бүтээлүүдийг  шинжлэх ухааны багтаамж буюу технологийн түвшин, техник эдийн засгийн үзүүлэлт, зах зээлийн эргэлтэд орох чадамжийн түвшин буюу үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ашиглах бодит боломж, ижил төстэй технологи, бүтээгдэхүүн үйлчилгээнээс давуу тал, өрсөлдөх чадвар, нэмүү өртөг бий болгож буй түвшин зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар нь үнэлгээ өгөн шалгаруулсан байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын "Судалгааны ажилд инновацийн грант олгох тухай” 2020 оны А-231 дүгээр тушаалаар дараах 5 бүтээлийн багт  Сайдын нэрэмжит грантыг олгохоор шийдвэрлэлээ.
 
Үүнд, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, Н.Баярсүх удирдагчтай "Вандуйн баялаг сорт” сэдэвт бүтээл, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн салбарын профессор, доктор (Sc.D), Л.Удвал удирдагчтай "Хүүхдийн гутлын дизайн, технологи боловсруулалт” сэдэвт бүтээл; Мал эмнэлгийн хүрээлэнгийн Молекул генетикийн лабораторийн Эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор (Ph.D), Д.Даваасүрэн удирдагчтай "Адууны нийлүүлгийн өвчний түргэвчилсэн оношлуур” сэдэвт бүтээл; Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнс, судлалын эрдэм шинжилгээний төвийн эрхлэгч, доктор (Ph.D), Г.Төрмөнх удирдагчтай "Хүнсний бүтээгдэхүүнийг бичил шим тэжээл био-иодоор баяжуулах судалгаа-үйлдвэрлэлийн дүн” сэдэвт бүтээл; Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч, доктор (Ph.D), О.Нинжмаа удирдагчтай "Төмсний дахин боловсруулалтын Атар-1 сорт” сэдэвт бүтээл; тус тус болно. Дээрх  5 бүтээлийн багт Сайдын нэрэмжит грантын "БАТЛАМЖ”, 5.000.000 төгрөгийн грантыг гардуулан өглөө.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post