Ч.Улаан 6 дахь удаагаа сайдаар ажиллах уу? » Төр.мн

Чүлтэм Улаан

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1972 онд Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургууль
1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
1992 онд ОХУ-ын Москва хотын Удирдлагын академи тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга
1985-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгч
1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, сайд
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2009 онд Үндэсний хөгжлийн хүрээлэнд захирал
2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2006-2007 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2015-2016 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
1996 онд Эдийн засгийн тэргүүний ажилтан
2001 онд Алтангадас одон
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2002 онд Банк санхүүгийн тэргүүний ажилтан
2004 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2006 онд Төрийн хяналтын тэргүүний ажилтан
2007 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч
2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль
2010 онд Шударга журам медаль
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

Ч.Улаан 6 дахь удаагаа сайдаар ажиллах уу?

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудал хэлэлцэгдэнэ. Хэрэв УИХ Чүлтэмийн Улааныг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар дэмжвэл тэрбээр зургаа дахь удаагаа "сайд"-ын алба хашхаар болж байгаа юм. Уншигч та хамгийн олон удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон, хамгийн олон удаа сайдаар ажилласан эрхэмүүдийн нэг гэгдэх, улстөрч Ч.Улаанаар овоглодог ямар нэгэн "нийгмийн шинэчлэл, реформ, өөрчөлт" -ийг  коммент хэсэгт бичиж үлдээнэ үү. 
 
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад дэвшигч Ч.Улааны намтар 
 
Ч.Улаан 1954 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. 1972 онд Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургууль, 1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр, 1992 онд ОХУ-ын Москва хотын Удирдлагын академийг тус тус төгссөн. Доктор, профессор.
1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажлын гараагаа эхэлж, 1985-1990 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгчээр дэвшин, 1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, сайдын албыг тус тус хашиж байв.
1996-2000, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд, 2004-2009 онд Үндэсний хөгжлийн хүрээлэнд захирал, 2006-2007 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж ирсэн бөгөөд 2012 оны УИХ-ын сонгуулиар МАХН-аас нэр дэвшин, Монгол Улсын Их Хурлын гишүүн болсон төдийгүй Сангийн сайдаар томилогдон ажиллаж байна.
2001 онд Алтангадас одон, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, 2010 онд Шударга журам медалиар тус тус шагнуулсан. 2007 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч болсон. Англи, орос хэлний мэдлэгтэй аж.
 
Э.Сүрэн
sonin.mn
скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post