
УИХ-ын 10 гаруй гишүүнийг ЖДҮХС-аас зээл авсан гэх үндэслэлээр АТГ шалгаж буй. Тэгвэл өчигдөр прокурорын байгууллагаас УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ ирүүлээд байгаа юм. Уг гишүүдийн дунд УИХ-ын гишүүн, УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир бий бөгөөд энэ талаар түүнээс байр суурийг нь тодрууллаа.
Тэрээр "Тойргийнхоо ААН-үүдийг дэмжсэн бичгийг гишүүн бүр л хийдэг. Тэр компани надад огт хамаагүй, Харин зөвхөн дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирсэн нь улс төрийн шалтаг бий" гэсэн тайлбар өглөө.
ТӨР.МН
А.БЭХИ