Д.Сарангэрэл сайд Азийн хөгжлийн банкны Монгол дахь төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа » Төр.мн

Даваажанцан Сарангэрэл

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1979 онд Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль
1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1982-1985 онд МРТУХорооны харъяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант
1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор
1991-1992 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор
1993-1994 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор
1995-1996 онд "ММ" агентлагийн захирал
1997-1999 онд "ММ" агентлагийн ерөнхий редактор
1999-2000 онд "ММ" агентлагийн захирал
2000-2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор
2003-2005 онд ТВ5 Телевизийн ерөнхий захирал
2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд
ШАГНАЛ
2002 онд Алтангадас одон
2009 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

Д.Сарангэрэл сайд Азийн хөгжлийн банкны Монгол дахь төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Ёланда Фернандез Ломмен-г үүрэгт ажлаа дуусган, нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл АХБ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбар, ялангуяа эрүүл мэндийн салбарын хөгжилд тууштай дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн хөгжлийн томоохон түнш мөн болохыг онцлохын зэрэгцээ эрүүл мэндийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, салбарын засаглал, санхүүжилт, чадавхийг бэхжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн хэлээд эдгээр үйл ажиллагаануудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт, идэвх зүтгэл гарган ажилласанд Суурин төлөөлөгч хатагтай Ёланда Фернандез Ломмен-д талархал илэрхийллээ.
Үүний дараагаар хатагтай Ёланда Фернандез Ломмен эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн талаар товч мэдээлж, эдгээр төслийг амжилттай хэрэгжүүлэхэд ЭМЯ-ны манлайлал, оролцоо чухал болохыг онцлоод цаашид хэрэгжих төслүүдийг дэмжиж, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
 Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж АХБ-ны Суурин төлөөлөгч хатагтай Ёланда Фернандез Ломмен-д "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгийг гардуулан өглөө.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post