“Сингапур-Монголын бизнес яриа хэлэлцээ” уулзалт болов » Төр.мн

Дамдин Цогтбаатар

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1988 онд 16 дугаар орос дунд сургууль
1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, улс төр судлалын мэргэжилтэй
1998 онд Австралийн Үндэсний их сургуулийн хуулийг олон улсын хуульч мэргэжлээр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1994-1996 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе
1998-2000 онд Нэгдүгээр газар, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн
2000-2002 онд Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал
2002-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх
2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
2013 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
2014-2015 онд Барилга, хот байгуулалтын сайд
2015 оноос Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Хүний эрхийн дэд хорооны дарга
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд
ШАГНАЛ
2005 онд Алтангадас одон
2011 онд Ардын хувьсгалын ойн медаль
2010 онд Төрийн албаны тэргүүний ажилтан
2012 онд Санхүү банкны тэргүүний ажилтан
2011 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан
ГАДААД ХЭЛ
Англи, Орос, Кхмер, Тай

“Сингапур-Монголын бизнес яриа хэлэлцээ” уулзалт болов

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Бүгд Найрамдах Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр "Сингапур-Монголын бизнес яриа хэлэлцээ” уулзалт боллоо.
Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Бизнесийн зөвлөл болон Сингапурын Бизнесийн холбоо хамтран зохион байгуулсан тус уулзалтад Монгол, Сингапурын төр, хувийн хэвшлийн 140 төлөөлөгч оролцов. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, хөрөнгө оруулалтын орчин, Монгол-Сингапур хоорондын эдийн засгийн харилцааг уул уурхайн бус салбарт төрөлжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар илтгэл тавив.
Түүнчлэн "Эрчим хүч-Дэд бүтэц”, "Аялал жуулчлал-Боловсрол”, "Үл хөдлөх хөрөнгө-Худалдаа”, "Технологийн хөгжлийн чиг хандлага” сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, эдгээр салбаруудын хууль эрх зүйн орчны зохицуулалт, бизнес эрхлэх боломж, тулгарч буй сорилтыг даван туулах талаар оролцогчдын дунд ажил хэрэгч яриа өрнөв.
Хэлэлцүүлгийг монголын талаас Монголын Бизнесийн Холбоо, ТЭСО Корпораци, Монголын Бизнесийн зөвлөл, Bit Mon Ex, AND Global, сингапурын талаас Sembcorp Industries Ltd, SP Services, Allin EduTech Group, PSB Academy, GeTs Global Pte зэрэг нэр хүнд бүхий бизнесийн байгууллагын төлөөллүүд удирдан чиглүүлж, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, аялал жуулчлал, барилга, санхүүгийн технологийн салбарт хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох талаар харилцан санал солилцлоо.
Энэ удаагийн бизнес яриа хэлэлцээг нийт 25800 компанийн гишүүнчлэл бүхий Сингапурын Бизнесийн Холбоотой хамтран зохион байгуулснаараа онцлог бөгөөд оролцогсод уулзалтын ач холбогдлыг өндрөөр үнэлсний зэрэгцээ хоёр улсын бизнес эрхлэгчдийн цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал хөшүүрэг болсныг онцлон тэмдэглэв.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post