УУХҮ-ийн сайд БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа » Төр.мн

Долгорсүрэн Сумъяабазар

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1991 онд Нийслэлийн 77-р дунд сургууль
2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2003-2006 онд "ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал
2003 ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн
2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
2009 Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч
2013 ”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх
2013 Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
ШАГНАЛ
1996 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
2006 онд Монгол улсын аварга цол
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

УУХҮ-ийн сайд БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

 
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 13-ны өдөр БНЭУ-ын шинээр томилогдсон Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УУХҮ-ийн сайд "Монгол Улс, БНЭУ стратегийн түншлэлийн харилцаатай, түүх соёлын хувьд олон зуун жилийн харилцаатай. Сүүлийн жилүүдэд хоёр орны уул уурхайн салбар, тэр дундаа газрын тосны үйлдвэр байгуулах асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж цаашид энэ төслийг эрчимжүүлэх, амжилттай хэрэгжүүлэхэд Элчин сайдын оролцоо, дэмжлэг үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна” гэлээ.
Элчин сайд М.П.Сингх сайд Д.Сумъяабазарыг цаг гарган хүлээн авсанд талархал илэрхийлж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжсэнээр хоёр улсын харилцаа шинэ түвшинд гарах тул төслийн үйл ажиллагаа хугацаандаа хэрэгжихэд өөрийн зүгээс анхаарч ажиллахаа хэлэв. Энэхүү төсөл төлөвлөсөн хугацаандаа амжилттай хэрэгжихэд БНЭУ-ын Газрын тосны яам анхаарч ажиллаж байгааг мөн уламжиллаа.
Мөн уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд БНЭУ-ын элчин сайдтай энэ оны хоёрдугаар сарын 10-12-ны өдрүүдэд БНЭУ-ын Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан "Петротек-2019” арга хэмжээний үеэр хийсэн уулзалт болон Газрын тосны чиглэлээр Монголоос оюутан, мэргэжилтэн сургах, бэлтгэхэд Энэтхэгийн талтай хамтран ажиллах, Монгол Улсад Энэтхэгийн аж үйлдвэрийн үзэсгэлэнг зохион байгуулах талаар санал солилцсон юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post