УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Mines and Money London 2019” олон улсын чуулга уулзалтадоролцлоо » Төр.мн

Долгорсүрэн Сумъяабазар

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1991 онд Нийслэлийн 77-р дунд сургууль
2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2003-2006 онд "ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал
2003 ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн
2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
2009 Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч
2013 ”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх
2013 Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
ШАГНАЛ
1996 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
2006 онд Монгол улсын аварга цол
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Mines and Money London 2019” олон улсын чуулга уулзалтадоролцлоо

Лондон хотноо 17 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа дэлхийн уул уурхайн салбарынханы "MINES AND MONEY LONDON 2019” олон улсын чуулга уулзалтад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан оролцлоо. Энэхүү чуулга уулзалт бол уул уурхайн салбарын ололт амжилтыг бататгахын зэрэгцээ төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа өргөжүүлэх боломжийг олгодог юм.Чуулга уулзалтад олон улсын 2000 гаруй оролцогчид чуулсан байна. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ удаагийн чуулга уулзалтаар Монголын Засгийн газрын уул уурхайн салбарт баримталж байгаа бодлого, хөгжлийн цаашдын чиг хандлагыг танилцууллаа. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас хариуцлагатай, ил тод, байгаль орчинд ээлтэй-ногоон, оролцоог хангасан, тэгш хуваарилалт бүхий уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Уул уурхайн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 72 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 хувь, нийт экспортын 89 хувийг бүрдүүлдэг эдийн засгийн чухал салбар юм. Монгол Улсад хууль, дүрэм, журмууд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ялгалгүйгээр тэгш үйлчилдэг. Татварын орчны хувьд олон улсад өрсөлдөх чадвартай. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд тогтворжуулах гэрчилгээ олгох, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар татварын хувь хэмжээг тогтворжуулдаг. Цаашид бид салбарын хуулиудын давхардал хийдлийг арилгах тал дээр дахин ажиллаж байгаа” гэлээ. 
Мөн дэлхийн хэмжээний нүүрсний орд болох Тавантолгой, Эрдэнэс Монгол ХХК, хувийн хэвшлийн төлөөлөл Эрдэнэ Ресурс Дэвэлопмент Корпораци танилцуулгаа хийж дэлхийн уул уурхайнхны анхаарлын төвд орууллаа.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post