Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан салбарын гавъяатаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. » Төр.мн

Хавдислам Баделхан

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1971 онд Өлгий сумын 10 жилийн 1-р дунд сургууль
1976 онд Политехникийн дээд сургууль
1990 онд Москва хотын удирдлагын академи
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1976-1978 онд Улаанбаатар хотын Автобус баазад инженер
1978-1988 онд Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт ерөнхий инженер, газрын дарга
1990-1991 онд Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төрийн байгуулалтын хэлтсийн дарга
1991-1994 онд Гадаад худалдааны "Өркен” ХХК-ий захирал
1994-2000 онд Зам барилгын "Жол” ХХК-ний ерөнхий захирал
2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2015 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн ажлын албаны зөвлөх
2015-2016 онд Аж үйлдвэрийн дэд сайд
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд
ШАГНАЛ
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2005 онд Алтангадас одон
2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2009 онд Тэргүүний замчин цол тэмдэг
2011 онд Монгол улсын гавьяат эдийн засагч
ГАДААД ХЭЛ
Орос

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан салбарын гавъяатаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

 Өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга У.Отгонбаяр нар саяхан Гавъяат барилгачин цол тэмдгээр энгэрээ мялаасан ахмад барилгачин Б.Мадетийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Сайд Х.Баделхан салбарт дахин нэг гавъяат төрсөнд баяртай байгаагаа илэрхийлэн, гавъяатын цаашдын аж амьдралд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.
Б.Мадет нь 1956 онд Баян-Өлгийн аймгийн Дэлүүн сумын нутагт төрсөн эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Б.Мадет нь 1964-1972 онд Дэлүүн сумын 10 жилийн дунд сургууль, 1972-1974 онд Баян-Өлгий аймгийн 1 дүгээр арван жилийн дунд сургуулийг төгсөж 1976 оноос МХЗЭ-ийн илгээлтээр Улаанбаатар хотын Нийгэм ахуйн барилгын трейстийн Цэвэрлэх байгууламжийн конторт ажилтнаар орж ажлын гараагаа эхэлсэн түүхтэй. Б.Мадет нь ажиллахын зэрэгцээ өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх зорилгоор 1977-1981 онд Улаанбаатар хотын барилгын техникум, 1982-1988 онд ПДС-ийг тус тус оройгоор төгсөж иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн мэргэжил эзэмшин тус байгууллагад мастер, даамал, талбайн инженерээр тасралтгүй 36 жил тогтвор суурьшил үр бүтээлтэй ажиллаж ирсэн.
Ажиллах хугацаандаа Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн I, II, III ээлжийн барилга, Нүхт, Яармагийн цэвэр, бохир усны шугамын усан сангийн хамт Хар усан тохойны гүний 22 худгийн барилга, мөн трейстийн 90-150 автомашины гражийн барилга, Баянзүрх дүүргийн 22 худгийн барилга, Дээд эх үүсвэрийн 71 км-ийн урттай цэвэр усны шугамыг дундын резервуарын хамт Дархан, Сэлэнгэ, Зүүнхараагийн цэвэрлэх байгууламжийн барилга, Дархан, Улаанбаатар хот болон Говь үйлдвэрийн насос станцын барилга, 21 дүгээр хорооллын усан сан, Дэлхийн банкны олон улсын байгууллагуудын хөнгөлөлттэй зээл тусламжаар шинэ техник технологи ашиглан баригдсан нисэх, Яармаг, Шар хадны гэр хорооллын цэвэр усны шугам зэрэг газар доорх инженерийн томоохон барилга байгууламжуудыг барьж ашиглалтад оруулахад өөрийн залуу нас нөөц бололцоогоо шавхан дайчилж сайнаас онц дүнтэйгээр ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.

Б.Мадетийн ажлын идэвх зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж V, VI, VII, VIII таван жилийн гавшгайч цол тэмдэг, МХЗЭ-ийн "Залуу гавшгайч” алтан медаль, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, барилга трейстийн 30 жилийн ойгоор хөдөлмөрийн хүндэт медаль, 2006 онд "Алтангадас” одонгоор мөн онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар, 2012 онд Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан. Энэ бүхэн Б.Мадетийн ажлын хариуцлага идэвх санаачлагын тод жишээ юм. Б.Мадет нь хамт олны дунд нэр хүндтэй удирдах зохион байгуулах ур чадвартай тэргүүний барилгачдын нэг юм.



скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post