"ЛАГ УСГҮЙЖҮҮЛЭХ БАЙГУУЛАМЖ" ашиглалтад орж, лагийн үнэрийн асуудлыг шийдвэрлэлээ » Төр.мн

Хавдислам Баделхан

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1971 онд Өлгий сумын 10 жилийн 1-р дунд сургууль
1976 онд Политехникийн дээд сургууль
1990 онд Москва хотын удирдлагын академи
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1976-1978 онд Улаанбаатар хотын Автобус баазад инженер
1978-1988 онд Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт ерөнхий инженер, газрын дарга
1990-1991 онд Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төрийн байгуулалтын хэлтсийн дарга
1991-1994 онд Гадаад худалдааны "Өркен” ХХК-ий захирал
1994-2000 онд Зам барилгын "Жол” ХХК-ний ерөнхий захирал
2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2015 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн ажлын албаны зөвлөх
2015-2016 онд Аж үйлдвэрийн дэд сайд
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд
ШАГНАЛ
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2005 онд Алтангадас одон
2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2009 онд Тэргүүний замчин цол тэмдэг
2011 онд Монгол улсын гавьяат эдийн засагч
ГАДААД ХЭЛ
Орос

"ЛАГ УСГҮЙЖҮҮЛЭХ БАЙГУУЛАМЖ" ашиглалтад орж, лагийн үнэрийн асуудлыг шийдвэрлэлээ

 Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Ай Вай И Зэт ХХК-ийн гүйцэтгэсэн "ЛАГ УСГҮЙЖҮҮЛЭХ БАЙГУУЛАМЖ"-ийн бүтээн байгуулалтад дуусаж, өнөөдрөөс эхлэн ажиллаж эхэллээ. 
Одоо ажиллаж байгаа Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид лагийг тогтворжуулах, халдваргүйжүүлэх ажиллагаа хийгддэггүй, түүхий лагийг зөвхөн байгалийн аргаар 3-4 жилийн хугацаанд усгүйжүүлдэг бөгөөд үүнээс үүдэн эвгүй үнэр ихээр тархаж, иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг алдагдуулах болсон юм. 
Иймд байгалийн аргаар ил задгай талбайд лагийг усгүйжүүлэн хатаах аргыг халж лагийг усгүйжүүлэх технологи дамжлагыг нэмж Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар "Хайдро дизайн прожект” ХХК, "Ган хийц” ХХК зураг төслийг боловсруулж, Ай Вай И Зэт ХХК гүйцэтгэгчээр ажиллан "Лаг усгүйжүүлэх байгууламж”-ийг шинээр барьж, ашиглалтад оруулан Нийслэлийн захирагчийн ажлын алба болон Ус сувгийн удирдах газар хүлээлгэн өглөө. 
Лаг усгүйжүүлэх байгууламжийн барилгын хийц, бүтээц: Бетон суурьтай 48:18 метрийн хэмжээтэй, 11 метрийн өндөртэй, ган арагт бүтээцтэй, ус чийгнээс хамгаалсан төмөр гадаргуутай, эрдэс чулуун дулаалгатай. 

Инженерийн дэд бүтцийн хангамж: Лаг усгүйжүүлэх байгууламж нь цэвэрлэх байгууламжийн анхдагч тунгаагуурын насос станц, идэвхит лагийн насос станц тус бүрээс лаг татах Ф250мм-ийн голчтой 2 хос шугамаар холбогдсон бөгөөд төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг технологийн хэрэгцээндээ ашиглахаар, технологиос гарах хаягдал усыг буцаан цэвэрлэх байгууламжид нийлүүлж цэвэрлэнэ. 
Цахилгаан хангамжийн дэд өртөө, хоёр талын тэжээлтэй, цахилгаан, төвлөрсөн ус хангамж, ариутгах татуурга, дулааны шугам сүлжээнд холбогдсон байна.

Лаг усгүйжүүлэх байгууламж: Лаг цуглуулах сан, лаг шахах насоснууд, химийн бодис найруулах, туналах төхөөрөмжүүд, лаг усгүйжүүлэх центрфугийн төхөөрөмж, усгүйжүүлсэн лаг цуглуулах шурган дамжуулагч, цуглуулах бункер, ус нөөцлөх сан, цэвэрлэгээний вакум насос, агаар үлээгч, үнэрийг халдваргүйжүүлэх агааржуулалтын систем, хорт хийнээс сэргийлэх дохиоллын систем, хяналт удирдлагын системээс бүрдэж байна. 
Уг байгууламж нь хоногт 2500 м3 лаг хүлээн авч усгүйжүүлэх хүчин чадалтай. Лаг усгүйжүүлэгч центрфугийн ажиллах зарчим нь төвөөс зугатах хүчний үйлчлэлийг ашиглан лагийг усгүйжүүлдэг. Нэг минутад 1000-4000 удаа эргэлдэж ус лагийг тус тусад ялган гаргах зарчмаар ажилладаг байна. Лагийг хооронд барьцалдуулах зорилгоор ПАМ (полиакриламид), лагийг уснаас сайн ялгахын тулд ПАК  (полиалюминумхлорид) төрлийн химийн бодис ашиглана. 

Байгууламжид ирэх илүүдэл лагийн чийглэгийн хэмжээ 99%, түүхий лагийн чийглэгийн хэмжээ 94-96% бөгөөд дээрх хоёр төрлийн лагийг усгүйжүүлсний дараа 70% хүртэл чийглэгтэй болох бөгөөд илүүдэл лагийн хэмжээ 50 дахин, түүхий лагийн хэмжээг 5-8 дахин, үнэрийг мөн төдий хэмжээгээр бууруулах нөхцөлийг бүрдүүлснээр Улаанбаатар хотын иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүллээ. 
Барилга, хот байгуулалтын яамны  захиалгаар хийгдсэн уг томоохон бүтээн байгуулалтын үйл ажиллагааг цаашид Ус сувгийн удирдах газар бүрэн хариуцан ажиллана. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post