БХБ-ЫН САЙД Х.БАДЕЛХАН: Та бүхний алдар гавъяа хэзээ ч мартагдахааргүй үнэ цэнэтэй билээ » Төр.мн

Хавдислам Баделхан

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1971 онд Өлгий сумын 10 жилийн 1-р дунд сургууль
1976 онд Политехникийн дээд сургууль
1990 онд Москва хотын удирдлагын академи
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1976-1978 онд Улаанбаатар хотын Автобус баазад инженер
1978-1988 онд Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт ерөнхий инженер, газрын дарга
1990-1991 онд Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төрийн байгуулалтын хэлтсийн дарга
1991-1994 онд Гадаад худалдааны "Өркен” ХХК-ий захирал
1994-2000 онд Зам барилгын "Жол” ХХК-ний ерөнхий захирал
2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2015 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн ажлын албаны зөвлөх
2015-2016 онд Аж үйлдвэрийн дэд сайд
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд
ШАГНАЛ
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2005 онд Алтангадас одон
2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2009 онд Тэргүүний замчин цол тэмдэг
2011 онд Монгол улсын гавьяат эдийн засагч
ГАДААД ХЭЛ
Орос

БХБ-ЫН САЙД Х.БАДЕЛХАН: Та бүхний алдар гавъяа хэзээ ч мартагдахааргүй үнэ цэнэтэй билээ

АХМАДЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ  
Монгол Улсын бүтээн байгуулалт, хөгжлийн салбарын буурал түүхийг босголцож, шинэ залуу үеийнхээ үлгэр жишээ, хүндлэл нь болсон Барилгын салбарын нийт ахмадууд та бүхэндээ Олон Улсын ахмадын баярын мэндийг хүргэе. Улс эх орны түүхэн цаг үеүдийн зорилт, бүтээн байгуулалтад үе үеийн ахмад барилгачдын оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй юм. Улс орны өнгө төрх, хөгжил цэцэглэлтийг баригдсан барилга байгууламжаар шинждэг билээ.
Энэхүү хөгжил цэцэглэлтийг та бүхэнгүйгээр төсөөлөх аргагүй. Та бүхний алдар гавъяа хэзээ ч мартагдахааргүй үнэ цэнэтэй хэвээр байх болно.
Бүх ахмадууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post