Барилга, хот байгуулалтын яаманд ЖАЙКА байгууллагаас тоног төхөөрөмж туслалцаа үзүүллээ » Төр.мн

Хавдислам Баделхан

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1971 онд Өлгий сумын 10 жилийн 1-р дунд сургууль
1976 онд Политехникийн дээд сургууль
1990 онд Москва хотын удирдлагын академи
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1976-1978 онд Улаанбаатар хотын Автобус баазад инженер
1978-1988 онд Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт ерөнхий инженер, газрын дарга
1990-1991 онд Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төрийн байгуулалтын хэлтсийн дарга
1991-1994 онд Гадаад худалдааны "Өркен” ХХК-ий захирал
1994-2000 онд Зам барилгын "Жол” ХХК-ний ерөнхий захирал
2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2015 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн ажлын албаны зөвлөх
2015-2016 онд Аж үйлдвэрийн дэд сайд
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд
ШАГНАЛ
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2005 онд Алтангадас одон
2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2009 онд Тэргүүний замчин цол тэмдэг
2011 онд Монгол улсын гавьяат эдийн засагч
ГАДААД ХЭЛ
Орос

Барилга, хот байгуулалтын яаманд ЖАЙКА байгууллагаас тоног төхөөрөмж туслалцаа үзүүллээ

 Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын техникийн туслалцааны хүрээнд 2017 онд Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн саналд хот байгуулалтын тулгуур баримт бичиг болох "Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэх, тус төслийг боловсруулах хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх талаар тавьсан тус яамны хүсэлтийг хүлээн авч, Үндэсний хөгжлийн газар, Барилга, хот байгуулалтын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага Монгол Улсад хэрэгжүүлэх "Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийг 2019 оны 01 дүгээр сараас амжилттай эхлүүлээд байна.
Тэгвэл өнөөдөр /2019.10.08/ тус төслийн хүрээнд "Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”, "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулахад шаардлагатай компьютер, техник, тоног төхөөрөмжийг ЖАЙКА байгууллагаас Барилга хот байгуулалтын яаманд хүлээлгэж өглөө.

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан тоног төхөөрөмжийг хүлээж авах үйл ажиллгааны үеэр, "Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг 2018 оны 8 сард байгуулсан. Энэ дагуу Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Барилга, хот байгуулалтын яам, түүний харъяа байгууллага болон Үндэсний хөгжлийн газарт тус төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг техник туслалцааны хүрээнд хүлээлгэн өгч байгаад талархаж байна. Цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх "Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах төсөл”-ийн хүрээнд "Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”, "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулахад Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага, төслийн зөвлөх багийн хамтын ажиллагаанд амжилт хүсье” хэмээн талархал илэрхийллээ.



скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post