БХБ-ын сайд Х.Баделхан Элчин сайд Ноён Шин Хайминийг хүлээн авч уулзлаа » Төр.мн

Хавдислам Баделхан

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1971 онд Өлгий сумын 10 жилийн 1-р дунд сургууль
1976 онд Политехникийн дээд сургууль
1990 онд Москва хотын удирдлагын академи
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1976-1978 онд Улаанбаатар хотын Автобус баазад инженер
1978-1988 онд Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт ерөнхий инженер, газрын дарга
1990-1991 онд Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төрийн байгуулалтын хэлтсийн дарга
1991-1994 онд Гадаад худалдааны "Өркен” ХХК-ий захирал
1994-2000 онд Зам барилгын "Жол” ХХК-ний ерөнхий захирал
2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2015 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн ажлын албаны зөвлөх
2015-2016 онд Аж үйлдвэрийн дэд сайд
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд
ШАГНАЛ
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2005 онд Алтангадас одон
2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2009 онд Тэргүүний замчин цол тэмдэг
2011 онд Монгол улсын гавьяат эдийн засагч
ГАДААД ХЭЛ
Орос

БХБ-ын сайд Х.Баделхан Элчин сайд Ноён Шин Хайминийг хүлээн авч уулзлаа

 
арилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ноён Шин Хайминийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч уулзлаа.
            Уулзалтын эхэнд эрхэм Элчин сайдыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлж, Монгол Улсад өөрийн бүрэн эрхийн хугацаанд ажиллахдаа хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэхэд идэвх зүтгэл гаргаж, хоёр орны худалдаа, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэн ажиллаж байсанд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан талархал илэрхийлэв.
            Мөн уулзалтын үеэр барилгын салбарын чиглэлээр томоохон алхмуудыг эхлүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж байсныг онцлон тэмдэглээд дараах мега төсөл,  хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Үүнд:  
1. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах замаар иргэдийн ая тухтай амьдрах, ажиллах нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн "Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн санхүүжилтийн асуудлыг эрчимжүүлэх;
2.БНХАУ-ын Засгийн газраас үзүүлж буй буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "1008 айлын орон сууцны хороолол төсөл”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх;
3.Монгол Улсын Засгийн газар 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр гэр хорооллын инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн хангамжийн сайжруулах төсөл, хөтөлбөрийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
4.БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй "МОНҮРТ-ийн ойр орчим дэд бүтцийг хөгжүүлэх, VII, XIV хорооллын төсөл”-ийн хэрэгжилтийгэнэ онд багтаан дуусгах;

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post