Асгатын мөнгөний орд ашиглалтад орно » Төр.мн

Хавдислам Баделхан

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1971 онд Өлгий сумын 10 жилийн 1-р дунд сургууль
1976 онд Политехникийн дээд сургууль
1990 онд Москва хотын удирдлагын академи
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1976-1978 онд Улаанбаатар хотын Автобус баазад инженер
1978-1988 онд Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт ерөнхий инженер, газрын дарга
1990-1991 онд Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төрийн байгуулалтын хэлтсийн дарга
1991-1994 онд Гадаад худалдааны "Өркен” ХХК-ий захирал
1994-2000 онд Зам барилгын "Жол” ХХК-ний ерөнхий захирал
2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2015 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн ажлын албаны зөвлөх
2015-2016 онд Аж үйлдвэрийн дэд сайд
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд
ШАГНАЛ
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2005 онд Алтангадас одон
2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2009 онд Тэргүүний замчин цол тэмдэг
2011 онд Монгол улсын гавьяат эдийн засагч
ГАДААД ХЭЛ
Орос

Асгатын мөнгөний орд ашиглалтад орно

 УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Уул уурхай, техник, технологийн газрын захирал Б.Элбэгзаяа тэргүүтэй "Асгат"-ын мөнгөний ордын ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Сайд Х.Баделхан "Асгат”-ын мөнгөний орд манай орны стратегийн ордуудын нэг, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар улсын болон орон нутгийн төсөвт дэмжлэг болж, орон нутагт олон хүн ажлын байртай, орлоготой болно. Уг ордыг ашиглах талар олон жил ярьсан энэ удаад тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд аваад ордыг ашиглах, хөрөнгө оруулах асуудал яригдаж байгаад талархаж байна.” гэлээ.

Ажлын хэсгийн ахлагч Б.Элбэгзаяа "Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 28 тоот тогтоолоор "Асгат”-ын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг 100 хувь "Эрдэнэс Монгол" ХХК-д шилжүүлж, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн аврагчид болон "Асгат кент” ХХК-ийн ажилчид уурхайн амыг нээж технологийн дээж авах ажлыг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд гүйцэтгэж, 20 тонн дээж авлаа. Одоо бид техник, эдийн засгийн үзүүлэлтээ шинэчилж байна. "Эрдэнэс Монгол” ХХК уг ордод их анхааран ажиллаж байна. Энэ онд түр камп байгуулах, зураглалын ажил, гадаргын ажил, стратегийн чухал ач холбогдолтой орд учраас хил заагыг тодорхойлох ажлууд хийгдэнэ. Одоогийн байдлаар Чех, Унгар, Болгар, Австрали улсын компаниуд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлээд байна” гэв.

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн штабын дарга, дэд хурандаа Д.Гантулга "Асгатын мөнгөний ордод малталт хийсэн таван хэвтээ ам байдаг. Үүнийг нээх ажилд энгийн иргэдийг оруулах бололцоогүй, мэргэжлийн аврагч нар ажиллах шаардлага байсан. Бид далд уурхайн хоёр амыг нь нээсэн. Замын асуудал хүндрэлтэй, ОХУ-ын газар нутгаар дамжиж байгаа болохоор өглөө 9 цагаас 17 цаг хүртэл хийлээр орох зөвшөөрөл олгодог, замдаа 3 цаг зарцуулдаг гэхээр ажиллах цаг маш бага байсан учраас хүндрэлтэй байсан.” гэв.

1986 оноос Асгатын мөнгөний ордын хэмжээнд явуулсан төрөл бүрийн геологийн судалгааны ажлын үр дүнд нйит 25 км2 талбайд тархсан 45-90 уналттай дунджаар 3 км урт, 80 м хүртэл өргөнтэй 15 хүдрийн бүс илэрсэн бөгөөд 26.9 сая тонн хүдэр, 7370 тонн мөнгөний нөөц тогтоосон байна.



скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post