Л.Болд, Ж.Батзандан нарын нам "Шинэ Ардчилсан Нам" нэртэй байна » Төр.мн

Жамбалсүрэн Батзандан

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1992 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн сургууль
1993 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль
1994 онд БНУУ-ын Будапешт хотын хэлний бэлтгэлийн дээд сургууль
1999 онд БНУУ-ын Мищкольцийн их сургууль Улс төр судлал, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1999-2004 онд Унгар улсын их сургуульд судлаач багш
2004-2006 онд Их засаг их сургуульд эрдэмтэн багш, эрдмийн зөвлөлийн гишүүн
2006-2008 онд Иргэний хөдөлгөөний тэргүүн
2006-2010 онд Иргэний хөдөлгөөний намын дарга
2010-2012 онд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн
2011-2012 онд "Эрдэнэс Таван толгой" ХКомпаний Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
2014 онд Алтан гадас одон
ГАДААД ХЭЛ
Англи, Орос, Унгар

Лувсанвандан Болд

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1979 онд Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургууль
1983 онд ХБНГУ-ын Бернаугийн Yйлдвэрчний Эвлэлийн Хөдөлмөрийн дээд сургууль тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1983-1984 онд Багануурын Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөлийн зааварлагч
1984-1989 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд зааварлагч
1989-1991 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга
1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн
1992-1993 онд Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүн
1993-1996 онд "Бодь интернэшил" группын ерөнхийлөгч
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хорооны дарга
1999-2000 онд Олон Улсын Парламентын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Олон Улсын Парламентын холбооны Ази- Номхон далайн бүсийн дарга
2000-2004 онд Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
2000-2005 онд Монголын банкны холбооны ерөнхийлөгч
2004-2008 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
2005 онд Алтангадас одон
2005 онд ХБНГУ-ын Гавьяаны загалмайн одон
2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2011 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одон
2011 онд Украйн Улсын Ярослав хааны 2-р зэргийн одон
ГАДААД ХЭЛ
Англи, Орос, Герман, Франц

Л.Болд, Ж.Батзандан нарын нам "Шинэ Ардчилсан Нам" нэртэй байна

 
ИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар 3 сарын 18-нд  мэдээлэл хийж, улс төрийн шинэ нам байгуулж буйгаа мэдэгдсэн билээ.
Энэ үеэр  УИХ-ын гишүүн Л.Болд:  "Ж.Батзандан бид хоёр нам бус УИХ-ын гишүүн болсон. Бид сонгогчидтойгоо уулзаж, энэ талаар хэлсэн. Ж.Батзандан бид хоёр АН-аас нэр дэвших эрхгүй болсон. УИХ-д суудалтай шинэ нам байгуулж, шинэ ардчилсан, хөгжлийн төлөө нам байгуулж байгаагаа зарлаж байна." хэмээсэн юм.
Үүнээс хойш тэд орон нутагт уулзалтууд хийн, намынхаа гишүүдийг бүртгэж буй бөгөөд одоогийн байдлаар 5000 гаруй хүнийг нэгтгээд буй юм байна.
Мөн тэд намдаа Шинэ Ардчилсан Нам гэдэг нэр өгөх зорилготой байгаа бөгөөд хэрэв Улсын Дээд Шүүх уг нэрээр нь бүртгэхгүй бол Шинэ Ардчиллын Нам, Ардчилсан Шударга Ёсны Нам гэсэн нэрийн хувилбар бий аж.
Товчхондоо бол Ардчилсан Намтай ижил төстэй нэртэй нам байгуулахыг Л.Болд, Ж.Батзандан нар зорьж буй юм байна.
Эх сурвалж: SONIN.mn

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post