Алдартай мөнгө хүүлэгч М.Билэгт гэж хэн бэ » Төр.мн

Магван Билэгт

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1977 онд 8 жилийн дунд сургууль
1981 онд Барилгын техникум, Геодезийн техникч
1989 онд Улс төрийн дээд сургууль, улс төр судлаач
1999 онд Удирдлагын академи, бизнесийн удирдлагын менежер
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1981-1986 онд Улсын геодези, зураг зүйн газар техникч
1981-1991 онд Улсын геодези, зураг зүйн газарт ХЗЭ-ийн хорооны дарга
1995-1997 онд "Багана” ХХК-ийн гүйцэтгэх захирал
1997-2015 онд "Ачлал трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2004-2015 онд "Ачлал сервис” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2014-2016 онд "Ачлал групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2015-2016 онд "Ачлал эхлэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2014-2016 онд "Ачлал жаргалан” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2014-2016 онд "Ачлал оранж” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2014-2015 онд "Ачлал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
1991 онд АХ-ын 70 жилийн ойн медаль
2001 онд АХ-ын 80 жилийн ойн медаль
2001 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
2009 онд Алтан гадас одон
2011 онд АХ-ын 90 жилийн ойн медаль
2002 онд Үйлдвэр, худалдааны тэргүүний ажилтан
2014 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

Алдартай мөнгө хүүлэгч М.Билэгт гэж хэн бэ

 
УИХ-ын гишүүн Магваны Билэгт харагддаг шигээ бодож санах зүйлгүйгээр үгээ хэлчихдэг, цайлгандуу нэгэн биш. Түүний яриаг сонсохнээ 2008 оноос эхлэн өвчинд шаналсан ард түмнээ ихэд хайрлан Хавдрын эмнэлэг барихаар (Өөр нэг залуу эмнэлэг барихаар суурь цутгасан байжээ) төлөвлөн хамаг эд зүйлсээ барьцаалсан гэнэ. Тухайн үед нөхөртөө "Та нар компанийн ашгаас горьдоод хэрэггүй. Би бүх бизнесээ эмнэлэг барихад дэнчин тавилаа” хэмээн хэлж байжээ. 2011 онд 43 сая ам.долларын төсөвт өртөгтэй Хавдрын эмнэлэг барихаар хөрөнгө мөнгө бэлдсэн гэдэг. 
Үйлчлүүлэгч нартаа ойртон Хавдрын эмнэлгийн хашаанд барилгаа барьсан бөгөөд ойролцоох байрны 170 гаруй шүүгч нарын эсэргүүцэлтэй тулан мөнгө нэхэхэд М.Билэгт нэг ч төгрөг төлөөгүй. Барилга барихын тулд ойролцоогоор 20, 4 хүүтэй зээлийг Худалдаа Хөгжлийн банкнаас авсан байгаа юм. Тэгээд мөнгө төгрөг нь дутаад эхлэнгүүт УИХ-ын гишүүн М.Билэгт 2017 онд Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар зээлж Худалдаа Хөгжлийн банкаас авсан таван сая ам.долларын зээлээ төлсөн гэдэг. 
Өдгөө М.Билэгт "Надад алдагдалтай ч эмнэлгийг барилгыг маань төр авья гэхэд "Үгүй” гэж хэлж чадаагүй. Яагаад гэвэл иргэд маань асар өндөр үнээр гадаадад эмчлүүлж байна” хэмээн ярьсаар. Эрүүл мэнд асар ашигтай бизнес болчихсон үед барилгын (Эмнэлгийн хашаанд барих гэж зүтгэсэн, заргалдсан) төсөвт өртөгөө 43 сая ам.доллараар тавьж олон нийтэд дасгаагүй л байгаасай. Уг нь Хөгжлийн банкны зээл хувийн эмнэлэг барихад зориулалттай санхүүжилтын зориулалттай биш. Олон улсад гаргах бараа бүтээгдэхүүнд асар хөнгөлөлттэй зээл олгох хуультай гэдгийг санах хэрэгтэй.
ТЭР БАНКНААС ЗЭЭЛ АВЧ ХҮҮЛДЭГ...
Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төмрийн хүдрийн олборлолт хийдэг "МонЛаа” компанитай холбоотой маргаан гарсан. М.Билэгт ярихдаа "МонЛаа” компанийн захирал Энхсайхан бид нэг нутгийн бизнесмэнүүд л дээ. 2012 оны 8 дугаар сард Энхсайхан надтай зээлийн гэрээ байгуулж 2013 онд би дөрвөн сая ам.доллар Худалдаа хөгжлийн банкнаас авч өгсөн” гэв. 2011 оноос эхлэн Хавдрын эмнэлэг барих гэж шаналан хамаг хөрөнгөө барьцаалсан, гэрийнхэндээ бараг гэрээслэл үлдээсэн М.Билэгт бусдад зээл авч өгсөн нь гайхалтай. Тэгэхдээ "МонЛаа” компанийн 50 хувийг барьцаанд аваад хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт бүртгүүлжээ.
"МонЛаа” компани 2013 онд зээлсэн дөрвөн сая ам.доллараа хугацаандаа төлөөгүй учир УИХ-ын гишүүн М.Билэгт шүүхэд гомдол гаргажээ. Тэгэхдээ хүүгийн хүү (Хүүгийн хүү, хүүгийн хүү) гэх мэтээр 26 тэрбум төгрөг "МонЛаа” компаниас гаргуулахаар шүүхийн шийдвэр гаргуулжээ. Яг ийм жишгээр бусдад мөнгө зээлдүүлдэг, хэд дахин зээлээ өсгөөд авчихдэг арга барилд М.Билэгт гарамгай суралцсан нэгэн гэнэ. 
Дээр өгүүлсэнчлэн Эмнэлгийн барига барихын тулд шүүгч нартай заргалдсан зэргээс харвал тэрээр зарга заалхайдаа ялагдаж үзээгүй. Тэрээр 2008 онд эмнэлгийн барилга барина гэж суурь цутгасан залуугийн талаар холбогдох газруудад гомдол гарган хөөж явуулсан зэргээс анзаарагдана. Зурагтаар гардаг М.Билэгтийг та бид, сонгогчид нь таниагүй болж таарав. "Бүлтийтэл харсан иргэдээ бодоод "Үгүй” гэж хэлж чадаагүй, төрд өгөх гэж эмнэлэг бариагүй” гэх атлаа ЭМЯ-нд өндөр үнээр өгөх гээд дарамталж яваа хүртэл дуулдах юм. Ээ Бурхан минь...
Socialmedee.mn

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post