АНУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлаа » Төр.мн

Нямаа Энхболд

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль
1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль
1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч
1980-1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
1986-1990 онд Улсын Хэвлэлийн Комбинатын орлогч дарга
1990-1993 онд Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал
1993-1995 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2013 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
ШАГНАЛ
2001 онд Алтангадас одон
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

АНУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

 
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческийг үүрэгт ажилдаа томилогдсонтой холбогдуулан УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа. Сайд Н.Энхболд Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд, хоёр орны харилцаа олон салбарт амжилттай хөгжиж байгаагийн дотор Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг болохыг онцлон тэмдэглэсэн.
Элчин сайд Майкл Клеческ нь Монгол Улсад Элчин сайдаар томилогдохоосоо өмнө Иракийн Дивания хотод Мужийн сэргээн босголтын багийн ахлагч, ОХУ-ын Москва хотод суугаа АНУ-ын Элчин сайдын яаманд Улс төрийн зөвлөх, Казахстан дахь АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн-элчин зөвлөх, Манила дахь АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн-Элчин зөвлөхийн албыг тус тус хашиж байсан туршлагатай дипломатч ажээ.
Цаашид хоёр орны батлан хамгаалах харилцааг хөгжүүлэх, батлан хамгаалах, Зэвсэгт хүчний дээд, дунд шатны харилцан айлчлалыг зохион байгуулах, цэргийн алба хаагчдын мэдлэг, боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх, энхийг дэмжих ажиллагаа, тусгай үүрэг гүйцэтгэх чиглэлээр харилцан туршлага солилцох, энэ чиглэлээр хоёр талын болон олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийн хамтран зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаа талууд энэ уулзалтаар баталсан. 

Хоёр орны хамтын ажиллагааны нэгэн томоохон илэрхийлэл болох "Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль нь бүс нутгийн төдийгүй дэлхий дахинд нэр хүнд нь өсөн нэмэгдэж, тэр хэрээр энэ сургуулийн цар хүрээ улам өргөжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа ч талууд илэрхийллээ. Сайд Н.Энхболд цаашид Монгол Улсын гадаад бодлогын хүрээнд Монгол Улсын гуравдагч хөрш орнуудын нэг АНУ-тай батлан хамгаалаах хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллахад Элчин сайдыг анхааран ажиллахыг хүсээд, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Уулзалтад БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, тус яамны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг нар байлцлаа.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post