Батлан хамгаалахын сайд Н.Энхболд турк улсад албан ёсны айлчлал хийлээ » Төр.мн

Нямаа Энхболд

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль
1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль
1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч
1980-1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
1986-1990 онд Улсын Хэвлэлийн Комбинатын орлогч дарга
1990-1993 онд Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал
1993-1995 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2013 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
ШАГНАЛ
2001 онд Алтангадас одон
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд турк улсад албан ёсны айлчлал хийлээ

 
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан амгаалахынн сайд Н.Энхболд энэ сарын 13-15-ны өдрүүдэд Бүгд найрамдах Турк улсад албан ёсны айлчлал хийлээ. Түүний айчлалын албан ёсны төлөөлөгчдөөр Монгол улсаас БНТурк улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Р.Болд, БХЯ-ны Стартегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны гарын дарга, хурандаа Гансүх нарын төлөөлөгчид байлцлаа. Олон жилийн найрамдалт харилцаатай байж ирсэн манай хоёр орны хооронд худалдаа эдийн засаг, хүмүүнлэгийн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж ирсэн. Харин  1999 оноос эхлэн 2 улсын Батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаа шинэ түвшинд эхлэн хэрэгжиж эхэлсэн түүхтэй.
Батлан хамгаалахын сайдын энэхүү айлчлал  олон жилийн дараа Турк улсад айлчилж буй томоохон айлчлалуудын нэг  болж байна гэдгийг онцолж байсан юм.
Ийнхүү БНТУрк улсын Үндэсниий Батлан хамгаалахын сайд ХУЛУСИ АКАР Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛДЫГ хүндэтгэн угтлаа. Дээрхи айчлалаар хоёр тал ганцаарчилсан болон, төлөөлөгчдийн хамт өргөтгөсөн уулзалтуудыг зохион байгуулан 2 улсын Батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа.


Батлан хамгаалахын сайдын айлчлалын хүрээнд Анкара хотод байрлах Машин Механизм, химийн аж үйлдвэрийн корпрацийн үйл ажиллагаатай танилцсанн юм. Тус үйлдвэр нь 1923 онд Батлан хамгаалах салбарын анхны компани болон байгуулагдсанаас хойш бүх төрлийн зэвсэг, сум  галт хэрэгслийг үйлдвэрлэдэг Батлан хамгаалах салбарын томоохон үйлдвэрлэгч болон үйл ажиллагаагаа явуулж иржээ.

БНТурк улсын Анкара хот дахь хуурай замын цэргийн их сургуульд Монгол улсаас өнөөдрийн байдлаар 22 сонсогч цэргийн нарийн мэргэжлүүдээр суралцаж байна. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд сонсогч оюутнуудтай уулзан,тэдний санаа сэтгэгдлийг сонсоны дээр Их эзэн Чингис хааны дурсгалын хөшөөнөө цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн юм.
Эх сурвалж: ERENNEWS.mn
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post