БОАЖЯ-наас “цэвэрхэн шинэлцгээе” аяныг эхлүүллээ » Төр.мн

Намсрай Цэрэнбат

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1996 онд Увс аймаг Улаангом 2-р 10 жилийн сургууль
2000 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, санхүүгийн менежмент бакалавр
2001 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2000-2001 онд Мобиком корпораци
2003-2004 онд "Таван богд” групп
2005-2010 онд "Увс хүнс” ХХК-ийн дэд захирал
2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах
2012-2015 онд "Трансинконсулт” ХХК-д
2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, ЭУ-ын газрын дарга
2015-2016 онд "Юу Эф Си” групп-т гүйцэтгэх захирал
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
ШАГНАЛ
2011 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

БОАЖЯ-наас “цэвэрхэн шинэлцгээе” аяныг эхлүүллээ

 БОАЖЯ-наас "Хандлагаа өөрчилье” багц ажлыг санаачлан амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх зорилготой "Ногоон паспорт” аяныг санаачилж, олон улсын талархлыг хүлээгээд байгаа билээ.  Мөн Үндэсний их баяр наадмын үеэр "Цэвэрхэн наадацгаая” аяныг амжилттай зохион байгуулж улс орон даяар хоггүй наадсан.
Харин энэ удаа уламжлалт сар шинийн баярыг угтаж уул, усаа бохирдуулахгүй тахин шүтэхийг уриалж "Цэвэрхэн шинэлцгээе” аяныг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаад байна. "Цэвэрхэн шинэлцгээе” аяны эхлэл болгож, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд  болон бусад  хүрээ хийдийн хамба, лам нарыг хүлээж авч уузлаа.
Тэд өнгөрсөн жилийн цагаан сараар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын уриалгыг дэмжиж, уул, усаа тахихдаа бохирдуулахгүй шинэлэхийг сүсэгтэн олондоо уриалж, бохирдсон овоодыг байгаль хамгаалагчидтай хамтран цэвэрлэж дэмжиж байсан юм. Тэгвэл энэ удаа БОАЖЯ-наас уриалгаа өргөжүүлэн "Цэвэрхэн шинэлцгээе” аян хэрэгжүүлж байгаад талархалтай хандаж байгаагаа хэлээд дэмжин ажиллахаа  илэрхийллээ.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post