О.Баасанхүү: Засгийн газар Стандарт банктай хэлэлцээр хийх субъектээ тодорхойлох хэрэгтэй » Төр.мн
Амарзаяа

Октябрь Баасанхүү

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1992 онд Нийслэлийн 10 жилийн 42 дугаар дунд сургууль
1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1997-1999 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн иститутэд багш
1998-2011 онд "Дэлгэрэнгүй хууль" ТББ-ын тэргүүн
1998-2012 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч
2000-2010 онд "Advocates International" олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч
2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн орон тооны бус зөвлөлийн гишүүн
2008-2012 онд Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яаманд хуулийн зөвлөх
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2015-2016 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
2016 онд Монгол Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
2013 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

О.Баасанхүү: Засгийн газар Стандарт банктай хэлэлцээр хийх субъектээ тодорхойлох хэрэгтэй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 болон 51 хувьтай холбоотой асуудлыг нэн даруй шийдвэрлэх талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗШХЭГ)-ын дарга Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүлэв.
Энэ талаар О.Баасанхүү гишүүн, "Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалснаас үүдэн тус үйлдвэрийн 10-20 хувь Хятадын эзэмшил болох нөхцөл үүсээд байна. Олон улсын шүүхээс Монгол Улс Стандарт банкинаас авсан 59 сая ам.долларыг хүү, торгуультай нь нийлүүлээд 99 сая ам.доллар болгож төлөх шийдвэр гаргасан. Үүнээс болоод БНХАУ-д зарагдсан Стандарт банкинд Монгол Улс өдөрт 100 сая төгрөгийн хүү төлөх шаардлага үүссэн. Хүүгийн төлбөрөө төлөхгүй явсаар энэ мөнгө 126 сая ам.доллар болоод байна. Хэрэв Хятадын талаас уг мөнгөө "Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаа болгон шилжүүлэхээр шүүхэд хандвал бид 10-20 хувийг нь алдана гэсэн үг. Тиймээс Засгийн газар нэн яаралтай Стандарт банктай хэлэлцээр хийх субъектээ тодорхойлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тус банктай Засгийн газар хэлэлцээрт орох уу, "Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд орох уу гэдгийг шийдвэрлэх нь чухал юм” гэлээ.
Түүнчлэн, "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах давуу эрхийг хувийн хэшилд шилжүүлэх тухай Засгийн газрын хуралдааны тэмдэглэл ил болсон. Энэ бол нийт мэдээллийн 60 хувь гэж харж байгаа. Хэргийг шалгахдаа хувийн хэвшил өрийн бичиг гаргаж өгсөн Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалд нэн тэргүүнд шалгах ёстой юм” хэмээв.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post