О.Баасанхүү:Төвбанкны Ерөнхийлөгч, СЗХ-ны дарга нарыг чөлөөлөх асуудлыг хойшлуулмаар байна » Төр.мн
Амарзаяа

Октябрь Баасанхүү

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1992 онд Нийслэлийн 10 жилийн 42 дугаар дунд сургууль
1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1997-1999 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн иститутэд багш
1998-2011 онд "Дэлгэрэнгүй хууль" ТББ-ын тэргүүн
1998-2012 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч
2000-2010 онд "Advocates International" олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч
2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн орон тооны бус зөвлөлийн гишүүн
2008-2012 онд Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яаманд хуулийн зөвлөх
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2015-2016 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
2016 онд Монгол Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
2013 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

О.Баасанхүү:Төвбанкны Ерөнхийлөгч, СЗХ-ны дарга нарыг чөлөөлөх асуудлыг хойшлуулмаар байна

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар элчин сайдуудыг томилж, Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны дарга нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр болллоо. Ингээд хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулж  гишүүд горимын санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-ҮХЦ Ашигт малтмалтын нөөц ашигласны төлбөрийн хуулийн заалтыг хүчингүй болгосон. Үүнтэй холбогдуулан УИХ ажлын хэсэг гаргаж, хууль боловсруулж байгаа. Өнөөдөр эдийн засгийн байнгын хороо өдөр хуралдаж, энэ хуулийг үдээс хойш чуулганы хуралдаанд оруулж батлуулах шаардлагатай. Ингэхгүй бол 2020 оны улсын төсвийг хуулийн хугацаанд батлах ёстой. Ирэх оны улсын төсвөөс энэ хуулийг батлахгүйгээр 1.3 их наяд төгрөгийн орлого  дутахаар байгаа. 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Д.Сумъяабазар сайд АМНАТ-ийн хууль төсөвт нөлөө болохгүй гэж хэлсэн. Засгийн газар ийм байр суурьтай байхад яарч өөрчлөлт оруулах хэрэг байна уу, бид. Үүнийг батлахгүй бол төсвийн хууль явахгүй юм шиг яриад байж болохгүй. Засгийн газрын сайд өөр байр суурьтай байхад УИХ санаа зовоод хэрэг байна уу. Би Монголбанкны Ерөнхийлөгч, СЗХ-ны дарга нарыг чөлөөлөх асуудлыг хойшлуулмаар байна. ФАТФ-ын байгууллагаас дөрвөн зөвлөмж, зургаан ажил өгсний хоёр нь ХЗДХ-ийн сайдын хийх ажил юм билээ. 
УИХ-ын гишүүн Л.Болд:
-800 хятад иргэн монголд кибер халдлага хийхээр болсон. Үүнийг хэлэлцэхэд хаалттай байх шаардлагагүй юм билээ. Тиймээс  Засгийн газар чуулганы хуралдаанд мэдээлэл хийх хэрэгтэй. Монголын төр энэ асуудлыг юу гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг суллаад явуулчихсан уу. эсвэл гэм зэмгүй хүнийг визний асуудлаар явуулчихав уу. Солонгос манай иргэнд ямар хатуу хандаж байна. Долдугаар сарын нэгэнд өчнөөн иргэнийг хорьсон. Гэтэл бид гадаад иргэнийг хайрлаад байдаг. УИХ энэ талаар бүрэн мэдээлэл авах хэрэгтэй. АН-ын гаргасан шаардлагыг бид дэмжиж байна. 
УИХ-ын гишүүн А.Сүхбат: 
-Туул голыг судлах ажилд ажлын хэсэг байгуулахаар УИХ-ын дарга М.Энхболд захирамж гаргаж байсан. Энэ ажлын хэсэг ажиллаж, Туул голыг судалсан. Өнгөрсөн хавар УИХ-ын дарга Г.Занданшатар Туул голтой холбоотой хуулийн төслийг яаралтай оруулж ирэхийг Л.Оюун-Эрдэнэд үүрэгдсэн. Гэтэл одоо хүртэл Засгийн газар хуулийн төсөл оруулж ирэхгүй байна. Туул голыг улсын тусгай хамгаалалтад авах хэрэгтэй. Туул голын гольдиролыг өөрчилдөг компани байна. "Зүүнбаян рефайнери" компанид ямар хариуцлага тооцож байна. 950 мянган төгрөгийн торгууль л тавьсан. Амин зуулга болсон Туул голоо аврахын төлөө өдөр бүр ярина. 
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-Чөлөөт бүсийн хуульд нэмэлт оруулах хууль хэлэлцсэн. Үүнээс болоод Энхтүвшин ардын дайсан, урвагч болчихоод байгаа. Чөлөөт бүсэд тусгай дэглэм үйлчилдэг. Ийм хуулийг УИХ гаргасан, энэ хуулийн дагуу ажилласан. Үнэхээр хууль зөрчсөн байгаа бол ажлын хэсэг гарган хэлэлцүүлээч. Сошиалаар гөвөөд байна гээд хойшлуулдаг эсвэл больдог боллоо. Төрийн удирдлага гудамжинд, сошиал дээр гардаг болоод байна. 
Ингээд үүний дараа  Ерөнхийлөгчийн өргөн барьсан  Элчин сайдуудыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хэлэлцэж эхэллээ. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post