О.Баасанхүү: Ипотекийн хүүг гурван хувь болгох боломжтой » Төр.мн
Амарзаяа

Октябрь Баасанхүү

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1992 онд Нийслэлийн 10 жилийн 42 дугаар дунд сургууль
1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1997-1999 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн иститутэд багш
1998-2011 онд "Дэлгэрэнгүй хууль" ТББ-ын тэргүүн
1998-2012 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч
2000-2010 онд "Advocates International" олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч
2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн орон тооны бус зөвлөлийн гишүүн
2008-2012 онд Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яаманд хуулийн зөвлөх
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2015-2016 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
2016 онд Монгол Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
2013 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

О.Баасанхүү: Ипотекийн хүүг гурван хувь болгох боломжтой

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүүипотекийн хүүг 3 хувь болгох боломжийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Дэлхий нийтэд ипотекийн зээлийн хүү 1 хувь байхад манайд 8 байна. Бусад улс Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болгож ашигладаг. Манайх ч бас энэ жишгээр ажиллах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө бол ямар ч хүүгүй хадгалагдаж байгаа иргэдийн мөнгө. Тиймээс төр энэ мөнгөнөөс иргэдэд нэг хувийн хүүтэй зээл олгоно. Харин тэр мөнгийг дамжуулж буй банк үйлчилгээний нэг хувь, эрсдлийн нэг хувийн хүү авах юм. Нөгөөтэйгүүр Засгийн газрын 27 сан нийт 3 их наяд төгрөгийн санхүүжилттэй. Энэ мөнгийг орон сууцны зах зээлд нийлүүлж, ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгох хэрэгтэй. Энэ нь иргэдийг орон сууцжуулах замаар агаарын бохирдолтой тэмцэх бас нэг гаргалгаа юм” гэлээ.

О.Баасанхүү гишүүн ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох талаар 9000 иргэний гарын үсэг цуглуулж, Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэхээр төлөвлөж байгаа аж. Өргөдлийн байнгын хороо уг асуудлыг нарийвчлан хэлэлцээд, тогтоолын төсөл баталж, Засгийн газарт чиглэл өгөх боломжтой хэмээн үзэж байгаа юм.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post