Ирэх сараас тэтгэврийг 7.6 хувиар нэмнэ » Төр.мн

Содном Чинзориг

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1986 онд Монгол улсын их сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1986-1988 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн
1990-1992 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны хэлтсийн дарга
1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч
1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга
2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд
2008-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер
2010-2012 онд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх
2013 онд МАН-ын НБХГ-ын дарга
2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
ШАГНАЛ
2001 онд Алтангадас одон
2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
1995 онд Эдийн засгийн тэргүүний ажилтан
2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан
2011 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын хүндэт иргэн

Ирэх сараас тэтгэврийг 7.6 хувиар нэмнэ

 Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр болон цэргийн алба хаасны тэтгэврийг 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс нэмэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 269 мянган төгрөг болж байна. 408 мянга гаруй иргэний тэтгэвэр 24-30 мянган төгрөгөөр нэмэгдэж, дундаж тэтгэвэр 372 мянган төгрөг боллоо.
Мөн хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр 155 байсныг 174 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг сард 76 мянган төгрөг байхаар тогтлоо. Нийгмийн халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, тэжээгч нь нас барсан хагас, бүтэн өнчин хүүхэд гээд халамж зайлшгүй шаардлагатай 60 орчим мянган хүн авдаг.  16 хүртэл насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж олгож байгаа бөгөөд үүнд 11 мянган хүүхэд хамрагдаж байна.
Байнгын асаргаа шаардлагатай иргэн, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асарч байгаа 61 мянга гаруй хүн асаргааны тэтгэмж авдаг юм.
Хуралдаанаар эрүүл мэнд, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн баталлаа.



скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post