Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн люксембургийн их гүнт улсад албан ёсны айлчлал хийлээ » Төр.мн

Цэрэнпил Даваасүрэн

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль
1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр
1998 онд Япон улсын Сайтомогийн их сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер
1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн
1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга
1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга
2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга
2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга
2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд
ШАГНАЛ
2000 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан
2003 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
2005 онд Алтангадас одон
2009 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн люксембургийн их гүнт улсад албан ёсны айлчлал хийлээ

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Люксембургийн Их Гүнт Улсад хийх айлчлалын хүрээнд Делсенбург хотод байрлах Европын хөрөнгө оруулалтын банканд ажиллав.Айлчлалын бүрэлдэхүүнд Эрчим хүчний сайдын зөвлөхЦ.Сүхбаатар, яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн даргаО.Бавуудоржнар багтсан юм.

Сайд Ц.Даваасүрэн Европын хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч ноён Александр Стаббтай уулзаж Монгол Улсын эрчим хүчний салбарын онцлог, өнөөгийн байдал болон энэ салбарт Европын хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Дээрх уулзалтад Монгол Улсаас Люксембургийг хамааран суугаа элчин сайд О.Оч болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. 
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон Европын хөрөнгө оруулалтын банк Монгол Улсын эрчим хүчний салбарт ухаалаг эрчим хүчний шийдэл нэвтрүүлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч түүний дотор усан цахилгаан станц, усан цэнэгт станцыг хөгжүүлэхэд хамтран ажиллах бололцоотой талаар санал солилцов.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post