Улаанбаатар хот орчимд энэ онд 873 удаа газар хөдөлжээ » Төр.мн

Өлзийсайхан Энхтүвшин

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль
1980 онд Монгол Улсын Их Сургууль Түүхч, түүхийн багш мэргэжлээр
1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1980-1986 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан
1989-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан
1990-1995 онд "Ардын эрх" сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
1995-1996 онд Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга
1996-2005 онд Монгол Ардын Хувьсгалт Намын нарийн бичгийн дарга
1996-1997 онд "Yнэн" сонины ерөнхий эрхлэгч
1996-1997 онд Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
2006-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2013 онд Монгол Ардын Намын дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
ШАГНАЛ
2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

Улаанбаатар хот орчимд энэ онд 873 удаа газар хөдөлжээ

 
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдан энэ онд хийсэн ажлаа хэлэлцэж, ирэх оны төлөвлөгөөгөө баталлаа.
Танилцуулгаас үзвэл энэ оны 11 сарын байдлаар Улаанбаатар хот орчимд 873 удаа газар хөдөлсөн байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 200 орчмоор өссөн бөгөөд газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байна гэсэн үг юм.Гол идэвхжилт Эмээлт, Хустай, Авдар уулын хагарлын дагуу явагдаж байгаагаас гадна Мөнгөнморьтын хагарал, Зүүнхараа орчим идэвхжилт өмнөх жилүүдээс харьцангуй илүү байгаа нь ажиглагджээ. Энэ хагарал 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс үүссэн бөгөөд нарийвчилсан судалгаа хийх, энэ хагарлаас Улаанбаатар хотод учирч болзошгүй гамшиг, аюулыг дахин үнэлэх шаардлагатай гэж эрдэмтэд, судлаачид дүгнэсэн байна.
Байнгын ажиллагаатай зөвлөл энэ онд аймгуудад салбар зөвлөл байгуулж, орон сууцны барилгуудыг паспортжуулах, гамшгийн үед иргэд цугларах талбай, хоргодох байрыг тогтоож тохижуулах, аюулыг зарлан мэдээлэх, шуурхай удирдлага зохицуулалтаар хангах төв байгуулах, олон нийтийн сургалт, дадлагын танхимтай болох зэргээр ажиллажээ.
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад багагүй хэмжээний хөрөнгө шаардлагатай тухай хурлын үеэр хөндөгдлөө. Тухайлбал ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга, байгууламжийг буулгах, шинээр барих, шинэчлэхэд нэг тэрбум 280 гаруй сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Хөрөнгийг төсөвт тусгах, бусад эх үүсвэрээс санхүүжилт босгох, хийсэн ажлаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах зэргээр хариуцлагатай ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг болгов.
Улсын хэмжээнд 6,627 орон сууц байдаг бөгөөд 1051 нь ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон байна. Үүний 455-ыг Мэргэжлийн хяналтын байгууллага ашиглахыг хориглосон дүгнэлт гаргажээ.
айнгын ажиллагаатай зөвлөл ирэх онд хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн удирдлага, аврах, эрэн хайх үйл ажиллагааг дэмжих, боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, үйл ажиллагааг сурталчлах, олон нийтийг сургаж дадлагажуулах зэрэг чиглэлээр 40 гаруй ажил хийхээр боллоо.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post