Монгол бичгийн кодчиллын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө » Төр.мн

Өлзийсайхан Энхтүвшин

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль
1980 онд Монгол Улсын Их Сургууль Түүхч, түүхийн багш мэргэжлээр
1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1980-1986 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан
1989-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан
1990-1995 онд "Ардын эрх" сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
1995-1996 онд Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга
1996-2005 онд Монгол Ардын Хувьсгалт Намын нарийн бичгийн дарга
1996-1997 онд "Yнэн" сонины ерөнхий эрхлэгч
1996-1997 онд Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
2006-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2013 онд Монгол Ардын Намын дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
ШАГНАЛ
2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

Монгол бичгийн кодчиллын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Нийслэлийн 23 дугаар сургуулийн "Хос Уянга” монгол бичгийн дугуйлангийн багш Н.Золжаргал, тус сургуулийн 12а ангийн сурагч З.Мишээл, 10в ангийн сурагч Г.Эрдэнэчимэг нарыг хүлээн авч уулзав.
Сурагч З.Мишээл, Г.Эрдэнэчимэг нар Шадар сайдад монгол бичгийг төрийн албан ёсны бичиг болгох, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, цахим орчинд Монгол  бичгийн хэрэглээг бий болгох зэрэг  асуудлуудыг хөндсөн захидал бичсэн учир ийнхүү уулзаж монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон юм. 23 дугаар сургуулийн монгол бичгийн дугуйланд 90 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд тэд цахим орчинд найз нартайгаа монгол бичгээр харилцаж монгол бичгийн мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 
Шадар сайд Ө.Энхтүвшин "Хос Уянга” дугуйлангийн хүүхдүүдийн санаачилгыг дэмжин хүлээн авсны сацуу дугуйлангийн үйл ажиллагааг сайшаагаад "Монгол хэлний хууль бүрэн хэрэгжиж, 2025 оноос эхлэн төрийн болон орон нутгийн удирдах байгууллага албан хэргээ крилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахад Ерөнхий боловсролын сургуулиуд чухал үүрэгтэй” гээд Шадар сайдын харьяа "Стандарт, хэмжил зүйн газар”-т Монгол бичгийн кодчиллын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгч, монгол бичгийн кодчиллын стандартыг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа тухайгаа ярьсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post